"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Хяналт шалгалтаар хууль зөрчсөн гурван албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар боллоо
Алба сурталчлах өдөрлөгийг "Сүхбаатарын талбай"-д зохион байгуулна
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ЭКСПОРТ ХЭВИЙН ЯВАГДАЖ БАЙНА
Малчдыг жил бүр эмнэлгийн үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулна
Өнөөдрөөс 5 шар, хотын төвийн зарим байршилд 20 хоног халуун ус тасална
“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэнэ
Women Owned: Олон улсад эмэгтэйчүүдийн бизнесийг хэрхэн дэмждэг вэ?
Дорнодоос Хавирга боомт чиглэлийн авто зам 2026 онд, Ульхан боомт чиглэлийнх ирэх онд ашиглалтад орно
14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог
14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер болон унадаг дугуйтайгаар замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог байна. Түүнчлэн унадаг дугуй, цахилгаан скүүтер, мопед, мотоцикл унаж, авто замын хөдөлгөөнд оролцоход нэн түрүүнд нас, эрхийн үнэмлэх шаарддаг аж.
Насанд хүрээгүй хүүхдийг цахилгаан скүүтер унуулж, замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглодог. Энэ асуудалд эцэг эхчүүдийг анхаарал хандуулахыг Тээврийн цагдаагийн албанаас санууллаа. Харин мопед унахад ямар нэгэн жолооны эрх шаарддаггүй бөгөөд 16-аас дээш насныхан унах боломжтой юм. Мөн 18 насанд хүрсэн, А ангиллын жолооны үнэмлэхтэй хүн мотоцикл унаж, замын хөдөлгөөнд оролцох эрхтэй байдаг.
- Цахилгаан скүүтер дээр сундалдаж болохгүй, ганцаараа жолоодно.
- Унадаг дугуйн болон явган хүний замаар л цахилгаан скүүтертэй хөдөлгөөнд оролцоно.
- Скүүтер унаж байхдаа утсаар ярихыг хориглодог.
- Архи согтууруулах ундаа, мансууруулах эм хэрэглэсэн үедээ скүүтертэй замын хөдөлгөөнд оролцвол гэмтэл бэртэл авах, амь насаа алдах эрсдэлтэй.
- Хамгаалах малгай, хэрэгсэлтэйгээр скүүтерийг унаж, зориулалтын зогсоолд тавина.
- Хэрэв явган хүний болон унадаг дугуйн замгүй бол зорчих хэсгийн баруун талын захаар явах шаардлагатай.
0 Сэтгэгдэл