Монгол Ардын намын даргаар Н.Учрал сонгогдлоо
МАН-ын даргад Н.Учрал, Б.Лхагважав нар өрсөлдөж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн
Нийслэлийн шилдэг ахмадуудыг шагналаа
Г.Занданшатар: Татварын байцаагч гэхээрээ л шалгадаг, дарамталдаг байж таарахгүй
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлт ирүүллээ
Д.Амарбаясгалан: Үр дүнд суурилсан, технологид тулгуурласан шинэ цагийн намын загвар шаардлагатай болжээ
Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурлын тэргүүлэгчдийг баталлаа
Хамгийн хортой хар тамхийг зөвшөөрөхийг санал болгожээ

Их Британидаа гэмт бүлэглэлүүдтэй тэмцэх хамгийн туршлагатай хүний нэг гэгддэг Дарем хотын цагдаагийн газрын дарга Майк Бартон нь хүнд буюу хамгийн хортой гэгддэг мансууруулах бодисын хэрэглээг зөвшөөрөх ёстой гэсэн мэдэгдэл хийжээ. Гэхдээ хэн дуртай нь хүссэн үедээ, хаа дуртай газраасаа худалдан авах хэмжээнд хүртэл зөвшөөрөхгүй. Хамгийн хортой ангилалд багтдаг хар тамхийг Үндэсний эрүүл мэндийн албанаас зөвхөн ийм төрлийн мансууруулах бодист донтсон хүмүүст нийлүүлэх хэмжээнд л зөвшөөрөх ёстой гэнэ. Ингэж зөвшөөрөхийн гол зорилго нь хар тамхины наймаагаар өдөр ирэх тусам хөлжиж, нөлөөтэй болж байгаа мафийн бүлэглэлүүдийн хөрөнгийн эх үүсвэрийг хаах.
Британид мөрдөж байгаа мансууруулах бодисын эсрэг хуулийг 1920 –иод он Америкт үйлчилж байсан согтууруулах ундааны хэрэглээг бүрэн хориглосон хуультай адил нөлөө үзүүлж байна гэж шүүмжилсэн байна. Тухайн үед Америкийн мафи нь хууль бусаар согтууруулах ундааны наймаа эрхлэн хэдхэн жилийн дотор асар хүчирхэг болж байсан түүхтэй юм.
Майк Бартон “Хэрэв донтсон хүн мансууруулах бодисыг Үндэсний эрүүл мэндийн алба гэх мэт байгууллагаар дамжуулан аваад эхэлбэл хууль бус хар тамхи авахаа болих юм. Улмаар героин гэх мэт мансууруулах бодисыг үйлдвэрлэлийг эмчилгээний журмаар үйлдвэрлэдэг болвол бүгдэд хямд тусна. Тэгээд ч донтсон хүн эмнэлгээс мансууруулах бодисоо худалдан авч байна гэдэг нь ДОХ, С гепатитын тархалтыг бууруулна” гэж тайлбарлажээ. Цаашлаад мансууруулах бодисын хэрэглээг тодорхой хэмжээгээр зөвшөөрснөөр гэмт бүлэглэлүүдийн жил болгон хэдэн тэрбум ам.доллараар тоологдох орлого олж чадахаа болих ёстой гэнэ. Үүний дээр хар тамхины наймаа эрхэлдэг хүмүүсийн “лут залуус” гэсэн имиж үгүй болсноор өсвөр насныхан энэ төрлийн хууль бус наймаа эрхлэхээс татгалзах болно гэсэн байна.
Энэ мэт санал олон оронд гарч заримд нь хэрэгжээд эхэлсэн байгаа. Жишээлэхэд, Австралид марихуаныг хувьдаа хэрэглэх нөхцөлтэйгээр цөөн тоогоор тарьж ургуулах, хадгалахыг зөвшөөрдөг. Аргентин, Бельгид мөн адил хуультай. Германд хөнгөн гэсэн ангилалд багтсан марихуаныг эмчилгээний зориулалтаар хэрэглэхийг зөвшөөрдөг. Канад мөн адил хуультай . Мексикт 2009 оноос эхлэд 50 миллиграм хүртэлх героин, 500 миллиграмм хүртэлх кокаиныг биедээ хадгалах, тээвэрлэхийг зөвшөөрдөг. Энэ хэмжээнээс хэтэрсэн хар тамхи хадгалсан тээвэрлэсэн хүмүүст л эрүүгийн хэрэг үүсгэн ялладаг. Хар тамхины мафийн бүлэглэлүүдийн цар хүрээ, нөлөө эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор ийм хууль баталсан байдаг.
Америкийн Холбооны Засгийн газар нь марихуаныг хэрэглэхийг зөвшөөрдөггүй ч зарим мужуудад энэ хар тамхийг эмчилгээний журмаар хэрэглэхийг зөвшөөрдөг. Люксембург, Испани, Португаль гэх мэт улсуудад мөн адил хуультай.
Ингэж зарим төрлийн хар тамхины хэрэглээг зөвшөөрөх гол зорилго нь Британийн цагдаагийн дэвшүүлсэн саналтай адил. Хар тамхины хууль бус эргэлт, гэмт хэргийн бүлэглэлүүдийн санхүүжилтийг хаах, зөөлөн төрөлд багтах хар тамхи хэрэглэсэн хэргээр шоронд хоригдох ял авч байгаа хүмүүсийн тоог цөөлөх, шүүх ба хорих газруудын ачааллыг багасгах, донтсон хүмүүсийн ДОХ, С гепатит гэх мэт онц аюултай өвчний халдвар авах эрсдлийг багасгах гэсэн үндсэн зорилготой байдаг.

0 Сэтгэгдэл