Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Нямдорж: Шүүх 17 чингэлэг спиртийг үгүй хийчихдэг юм чинь, өдий зэргийн хэргийг үгүй хийнэ л дээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос цөөн асуултад хариу авлаа.



-УИХ бүрэн эрхийн дөрвөн жилийнхээ хугацаанд бие даасан 111 хууль баталсан байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд та батлагдсан хуулиудад ямар дүгнэлт хийж байгаа вэ?

-УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд баталсан хуулиудын дотор эдийн засагт гол нөлөө үзүүлэх цоо шинэ хэдэн хууль бий. Мөн шүүх, байгаль орчны гэх мэт салбарын багц хуулиудыг баталлаа. Өөрөөр хэлбэл, тухайн цаг үедээ шаардлагатай байгаа бодлогын баримт бичгүүдийг баталсан. Аливаа хуулийг батлаад хэрэгжүүлэх явцад өнгө, зураг нь өөр болчихдог учраас одоо сайн, муу нь хэрэгжүүлэх явцад тодорхой болно.
-МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурал маргааш болох гэж байна. Тэрээр тантай уулзана гэж ярьсан байна лээ. Та түүнийг нь яаж хүлээж авсан бэ?
-Энэ бол миний оролцож болдоггүй процесс гэж олон удаа хэлсэн. Шүүх хурал нь болох гэж байгаа тухай мэдээг сониноос уншсан.
-УИХ-ын гишүүн Х.Баттулга таныг өөрөөс нь уучлал гуйх ёстой гэж мэдэгдсэн. Та уучлал гуйх уу. Шүүхийн шийдвэр таны эсрэг гарсан гэсэн?
-17 чингэлэг спиртийг байхгүй болгочихдог шүүх дахиад тэр дайны хэргийг байхгүй болгочихож болно. Шүүх шударга байх тухай асуудлыг би олон жил ярьж байгаа. 2003 онд ийм шүүхтэй байснаас татан буулгасан дээр гэдэг үг хэлж байсан юм.
-УИХ Ш.Сайхансамбуу нарын гишүүдийн санаачилсан Эрүүгийн төрөлжсөн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Энэ хуулийн төслийн талаар та ямар бодолтой байгаа вэ?
-Энэ хуулийн төслийг дараагийн УИХ хэлэлцэж чадахгүй буцаах байх. Яагаад гэвэл, энэ хуулийн төсөл одоогийн тогтсон системийг эвдэх агуулгатай. Өөрөөр хэлбэл, нийгмийнхээ тогтолцооны эсрэг хууль болох учраас дараагийн УИХ-аас буцах байх даа.

Г.ДАВАА

0 Сэтгэгдэл
uls tur ard tumen,huuli olnii umnu yarichaad ard business hiihee boli doo odoo nyamdorjoo...chi enkhbayriin daraa yavna shuu...
Өршөөлийн хууль гараагүй бол би гарцаагүй шоронгийн хадаас болох байсан таны ёанаачилсан одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулиас бол ж зовлогоо зовоож ялаа эдэлж буй олон хүн байгаа үүнийг хэн ч мэдэндээ ялихгүй юман дээр л хэрэг үүсгээд ял зүүнэ ТЭНСЭН гэж байхгүй хориод л байдаг тэгээд ял эдлээд гараад ирэхээр ажил төрөлд орох гадаад орон руу явах гэхээр ял шийтгэлтэй гээд авах ингээд та нар мэтийн санаачилсан хуулиас болж нэг насаараа л хохирдог юмдаа
Хамгийн их уншсан