Доллар (USD)

Улаанбаатар

Д.Зоригт гишүүн ээ, бүү сандар. Таныг Сангийн сайдаар томилох гээгүй ч юм билүү

УИХ-ын гишүүн Д.Зоригт  өнгөрсөн долоо хоногт “Вояж” зочид буудалд казино тоглож байгаад үйлдэл дээрээ баригдсан хэрэг дуулиан тариад байна. Мэдээж тэр ганцаараа тоглоогүй. Нэр бүхий хүмүүс хамт байсан. Гэвч УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхтэйн хувьд эрүүгийн цагдаагийнхныг хэргийн газар буюу казино тоглож байсан өрөөнд нь ороход зөрөөд гараад явчихсан гэдэг. Түүнтэй хамт мөрийтэй тоглосон хүмүүсийг харьяаллын дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү аваачжээ. Халдашгүй дархан эрхтэй гишүүнийг яаж ч чадаагүй. Мөнөөх хамт тоглосон мөнгөлөг гэмтнүүдийг ч гэсэн “яах ч үгүй” биз. Харин УИХ-ын гишүүн тэднээс өөр.

Хүлээх үүрэг хариуцлагын хувьд торгоод өнгөрөх хэмжээний шийтгэлтэй хэдий ч УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээний хувьд энэ нь тийм ч тохиромжтой шийтгэл биш. Тэгээд ч олон нийтийн мэдээллийн сайтад “Тийм зүйл байхгүй. Би “Вояж” гэдэг нэртэй зочид буудалд очоогүй. Энэ мэдээлэл хаанаас гарсныг лавласан.  Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн яригдаж байгаа энэ цаг үед бодлогоор ийм мэдээлэл тараасан байна лээ” гэсэн. Харин “Цагдаагийнхан энэ хэргийг үйлдэл дээр нь илрүүлнэ гэсэн тухайгаа мэдээлнэ гэсэн” гэх дараагийн асуултад “Ер нь хүмүүс сонирхлоороо нэгдээд  хөзөр, биллиард, муушиг зэрэг тоглохыг хууль бус гэж үзэхгүй. Харин зохион байгуулалттайгаар бооцоо тавьж тоглосон бол хууль бус гэж үзнэ” хэмээн мөрийтэй тоглоомонд элэгтэй байдгаа илэрхийлэхийн “ялдамд” хуулийг өөрийнхөөрөө тайлбарласан байдаг. Гэвч “Хуулийг зөрчсөн, зөрчөөгүй гэдэг асуудал байхаас биш их зөрчсөн, бага зөрчсөн гэх асуудал байдаггүй”-г эрхэм хууль тогтоогчид сануулъя.
Мөн үүнийхээ дараа Д.Зоригт гишүүн телевизээр ярихдаа мөнөөх л Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудалтай холбоод хуруу гарыг нь хүчээр тоглуулаад байгаа тухай дахин тоочоод, “УИХ-ын гишүүн болж чадаагүй хоёр нөхөр л өөрөөр нь оролдоод зохиомол мэдээлэл бэлтгүүлсэн” бололтой өрөвдөлтэй царайлан ярив.

Тэгэхээр нь УИХ-ын гишүүн болж чадаагүй “хоёр нөхөр”-тэй нь холбогдохоор шийдэж УИХ-ын 2012 оны сонгуулиар Өвөрхангай аймагт нэр дэвшин ялалт байгуулсан ч шүүхийн эр бяр, мөнгөний их хүчинд ялагдсан гэгддэг С.Чинзориг руу утсаар ярих гэсэн боловч “Холбогдох боломжгүй” гэсэн хариу сонслоо. Дараа нь тус тойрогт нэр дэвшсэн ч шүүхдэж явалгүй орхисон завгүй бизнесмэн Н.Төмөрхүүтэй холбогдоход “Би энэ талаар ямар нэг мэдээлэл сонсоогүй. Таны ярьж байгаа үнэн бол би сонгуулийн ялалтаа дээрэмдүүлээд зогсохгүй бас Д.Зоригт  казино тоглосонд би буруутай юу. Хэрэв би УИХ-ын гишүүнээр сонгогдсон бол казино тоглох завгүй байх байлаа. Улс орноо хар” хэмээн бухимдан хариуллаа. Ингээд казиночин гишүүнээс болж түүнийг өмөөрөгч, бас ажлаа хийж явсан энгийн нэгэн хүнийг бухимдуулчихав.

Харин Монгол орон даяар 300-гаад салбартай “Монгол шуудан” банкийг “Хадгаламж банк”-тай нэгтгэж, хувьцаагаа зарах гэж байгаагаа жижиг хувьцаа эзэмшигчдэд мэдэгдээгүй, хуулийн дагуу худалдан авах давуу эрх олгоогүй хууль зөрчсөн болохыг нь Дээд шүүх баталчихаад байхад ямар ч хариуцлага хүлээгээгүй Д.Зоригт гишүүнд бол энэ бүхэн юу ч биш байх л даа. Учир нь тэр “Номурангийн хөрөнгөөс завшиж “Монроуд” компанийг байгуулсан арав гаруй жилийн өмнөхөө ч мартчихдаг бололтой. Тэр байтугай хоёр жилийн өмнө сонгуулийн санал луйвардсанаа ч мартаад халдашгүй дархан эрхээр халхавчлан цагдаагийнханд шалгуулалгүй хаяад гарч байгаа юм чинь. Энэ бүхний цаана өөрийнх нь цухалзуулаад байгаачлан Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд багтах чин хүсэл бий биз ээ. Тиймээс хаа хамаагүй мөрийтэй тоглоомыг Засгийн газрын бүтцийн асуудалтай шууд холбож сэтгэж буй хэрэг.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн чуулган дээр хэлсэн БНХАУ-аас орж ирэх нэг тэрбум ам.долларын зээл Д.Зоригтыг Сангийн сайдын суудал руу хөтлөөд байгаа юм биш биз. Тэгвэл бизнесийн эртний түнш нь болох Б.Гарамгайбаатар тэртээх “Монроуд-Номуранг”-ын холбоосоо дурсан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргын хувиар “маш сайхан” хамтран ажиллах, тэр тусмаа “Анод”-ын Н.Даваагийн хорихоос суллагдмагцаа  эрх баригчдаас улайм цайм нэхсэн, гуйсан, Бээжинд тохироо хийчихсэн гэдгээ ч нуулгүй хэлээд байгаа “Анод” банкны тусгай зөвшөөрлийг буцаан өгөх гэхчлэн үй олон бохир өгөө аваа айсуйг хардахгүй өнгөрөх арга алга.

Ямартай ч хаяагаа хадарч, хоёр жилийн өмнө сонгуульд өрсөлдөөд өөрт нь бус мөнгөнд нь ялагдаж, хоронд нь хорлогдсон хоёр залууг өнөөг хүртэл санаж өөрийг нь сайд болоход саад хийх хүнд тооцож явсан нь сонирхолтой байгаа биз. Тэр тусмаа өөрөө хууль зөрчиж мөрийтэй тоглочихоод түүнийгээ шууд “Засгийн газрын бүтцийн асуудал яригдаж байгаа болохоор намайг...” хэмээн тайлбарласан нь бүр ч хачирхалтай. Хэн түүнийг сайд болно гэж хэлээд байгаа юм бэ. Засгийн газрын бүтцийн асуудал тархинаас нь салахгүй байгаа Ерөнхий сайд, эсвэл парламентад суудалтай аль нэг улс төрийн намын дарга ингэж хэлсэн бол өөр хэрэг. Гэтэл “Намайг хараач” гэх шиг ийн дуугарахын хамт нутгийн залуус руугаа гэнэт ноцсон нь гайхашрал төрүүлэв.

0 Сэтгэгдэл
hogiin nobsh baina daa heleh muu vg oldohgvi bnaaa
Энэ хүнийг их мөнгөтэй л гэдэг юм билээ? Ингэж л барж ядаж суудаг хэрэгл дээ. Энэ нэр дурьдагдаад байгаа хүмүүс тэр их мөнгөнөөсөө ядаж хүүхдийн төлөө жаахан ч болов юм хийдэг ч болоосой.
Зүүдээ ярих гээд хулгайгаа ярьсан байна даа. Аглуугийн "Мөөм" гэдэг рекламанд тоглуулчихмаар юм байна гэж
Xudalch, xulgaich , luivarchin , yanxan, chi estoi bolimoor ***** yumaa . Chi 100 naslaxgvi ,chi monx bish idej uusan xulgailj deeremdej olson bvxen chini chamd , chinii vr xvvxded saixnig abchiraxgvi baix . Eniig yaj zailyylax be
bostsgoo mongolchuudaa tord shudraga ner tseber hun gej alga bolloo mongoliig neg mor suiruulj duusgahnee ene ardchilaliin neriig barisan luibarchid bidniig doromjilj duuslaa tsuglaan zohioj ednii buzar bulaig delgii
ix yum xucdag xujaagiin noxoin ***** be naadax chin jinxen arixchin yanxan Ulaan togloomchin doo .Zvgeer l alaad xayichxad yamarch garzgvi
ene hujaagiin sheesiig l zahialgaar aluulmaaar bna
энэ зоригтийг зайлуулаа
MZorigt ni bishee nogoo shuudan DZorigtni baihgui yu
MZorigt ni bishee nogoo shuudan DZorigtni baihgui yu
MZorigt ni bishee nogoo shuudan DZorigtni baihgui yu
naad zorigt jn ulaan hujaa
76-gaas hamgiin sain saikhan hun ni shuu dee~
ÀÍ-ààñ åðºíõé ñàéä õèé÷èõ ÷àäàëòàé õ¿í ø¿¿ äýý.
Çîðèãò áîë ñàéí õ¿í ø¿¿ äýý. Õ¿íèéã ÿìàð ìóóãààð õàðëóóëàõ ãýæ ÿäàæ áàéíà àà.
ЭНЭ ЛУЙВАРЧИН ОДОО БОЛООШДЭЭ, БОЛЬЁОО. УИХ-С ХУРДАН ЗАЙГАА ТАВЬЖ,ЗАЙЛААЧ.
ЭРОТИК ЗОРИГТ МӨН ҮҮ ӨӨР ЗОРИГТ БАЙДАГ ЮМ УУ УИХ Д
mongol gedeg Ulsad xuuli muuli gj ym bnuu.iim xumuusiig yaj ch chaddagyi tsagdaa nar xuurxii
MUU NOHOIG SAID BAITUGAI GISHUUNEESNE ZAILUUL MANAI AIMAGT YU HIIJ BGAA YM BE YUCH HIIHGUI BN SHDEE ENUUNTEI ENUUNGUI MANAI AIMAGT UUR TSAINA
iim yumiig yagaad ch said bolgoj bolohgui yos zuin huvid taarahgui dee shunaltai olzond durtai hun l azartaj muriitei toglodog heree hereegeeree l baina
iim buzar gariig mongol ulsiin san homrogt ogt hurgej bolohgui ee uls bur duusana shuu shnbileg saidaa zarim luivarchid heden haltar togrogoor yug avch boldog gej boddin bna lda salaavch ogood hoogood gargaarai orood irvel
ӨВӨРХАНГАЙН ЖИРИЙН ИРГЭДИЙГ СОНГУУЛЬДАА АШИГЛАЖ БААХАН ӨР ЗЭЭЛЭНД СУУЛГАСАН ЭРГҮҮ ХАР ДАГЗДАА НААД ХУЖАА ЗОРИГТ ЧИНЬ МОНГОЛ ШУУДАН БАНКИЙГ ИДЭЭД УУЦАН ГАХАЙ БАЙГАА ЮМ
Энэ банк оп чайнаг зүтгүүлээд байсан хар хужаа биздээ
haha yun hogiin Neeree l eniig hen said bolgongo gesiin
erguu hujaa uvurhangain gants hujaa baigaa yum
naad zorigt jn ulaan hujaa
Хамгийн их уншсан