Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОХУ-ын онгоцонд хэн бөмбөг тавьсан болж таарав

ОХУ-ын иргэний агаарын тээврийн онгоцыг Синай хойгт хөөрч явахад нь сөнөөсөн талаар өнгөрсөн долоо хоногт дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлсэн. Тэгвэл хар хайрцаг олдсон ч ослын шалтгаан дээр эргэлзээтэй олон зүйл байсан хэвээр байгаа аж. Харин өчигдөр ослын газарт ажилласан мэргэжилтнүүд, шинжээчид өөрсдийн дүгнэлтээ гаргаж 99.9 хувь нь “бөмбөг дэлбэрсэн, хэн нэгэн нь онгоцонд бөмбөг байрлуулсан” гэсэн дүгнэлтэд хүрч байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Гэхдээ хэн, хаана, яах гэж ийнхүү ОХУ-ын онгоцыг бай болгов гэдэг асуулт олны анхаарлыг татсан хэвээр байна. Цэргийнхэн ч энэ дүгнэлтэд санал нийлж байгаагаа илэрхийлжээ. Лалын дайчид “бид сөнөөсөн” гэж мэдэгдээд байхад ОХУ-ын тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь ямар учиртай болохыг хэн ч хэлж мэдэхгүй байна. Харин нислэг үйлдээд 23 минутын дараа дэлбэрэх дуу чимээ гарсан гэдгийг хар хайрцаг дахь дууны бичлэг баталжээ.

Египтийн цэргүүд лалын дайчидтай хамтарсан уу, тэдэнд ОХУ-ын онгоцны талаар мэдээлэл дамжуулж сөнөөх боломж олгосон уу, эсвэл Египтийн Батлан хамгаалах яам үүнийг зохион байгуулсан уу, ОХУ өөрсдөө онгоцонд тэсрэх бөмбөг суурилуулсан уу гэх олон асуулт ээлж дараалан бий болсоор байна. Осол гарах үед нисэгч жолоодлогыг автомат дээр тавьсан бичлэг үлдсэн бөгөөд онгоц арын хэсэгт дэлбэрэлт үүссэний дараа огцом уналт хийсэн аж. Хамгийн аюултай нь дэлбэрэлт удирдлагад нөлөөлөх хэсэгт гарсан гэдгийг Египетийн мэргэжилтнүүд дүгнэн тайлбарлав.

Сүүлийн 24 цагийн дотор ОХУ-ын 11 мянган жуулчин болон бизнесийн хүмүүс эх орондоо эргэн иржээ. Мөн тус улсын жуулчдын 50 гаруй хувь нь буурсан үзүүлэлт ч гарсан байна. Өнөөдөр Москва болон Санкт-Петербург хотын төв талбайд нийт 80 мянган хүн гашуудан харамсч, үнэн байдлыг мэдэхийг хүсч байгаагаа илэрхийлсээр байна.  Харин Их Британи улсын гурван мянган иргэн эх орон руугаа очих тасалбар авч нисэх буудал дээр хүлээж байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ.

Аялал жуулчлалын салбарт томоохон байр суурь эзэлдэг Египет улсын хувьд ийнхүү жуулчдын тоог алдах болсон нь эхний үзэгдэл бөгөөд Шарм Аль-Шэйх нисэх буудлаас олон улсын 10 гаруй авиа компани нэрээ татаж бүс нутгаар зорчих хүсэлгүй байгаагаа илэрхийлжээ. Ямартай ч ОХУ-ын онгоц дэлбэрсэн нь баталгаатай болж В.Путиний дараагийн алхмыг дэлхий нийт хүлээж байгааг “Ройтерс” агентлаг уламжлав. Санкт-Петербургхотод өнгөрсөн амралтын өдөр 224 удаа хонх цохиж, амиа алдсан хүмүүсийн төлөө хүндэтгэл үзүүлсэн талаар “Россия-24” суваг дамжуулсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан