Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БЗД-ийн засаг дарга Б.Батзориг, НИТХ-ын төлөөлөгч Т.Насанхүү нар 3000 иргэний газрыг хулгайлжээ

Т.Насанхүү 200 га газрын төлөө НИТХ-д орсон уу?
Нийслэл хотод сул үлдсэн сүүлчийн 200 га газар хуйвалдааны замаар оржээ. “Монфрэш” группын захирал Т.Насанхүү 2008 онд МАН-аас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсоныхоо дараахан 2011 онд Баянзүрх дүүргийн XI хороонд “Нэйшнл миллениум констракшн” ХХК гэсэн нэр дээр 60 га газар, мөн дүүргийн XX хороонд 140 га газрыг “Гачуурт Дэйри” ХХК нэр дээр тус тус авсан болохыг өөрийнх нь гаргасан албан ёсны интернэт мэдээллээс (monfresh.mn) нь харж болохоор байна. 200 га газар гэдэг чинь 3000 айлын хашааны газар гээд бодохоор бага хэрэг биш. Баянзүрх дүүргийн иргэд хөөрхий нэг хашааны 0,07 га газар авах гэж Засаг дарга Б.Батзоригийн үүдэнд жил сараар хонон өнжин хүлээгээд “Газар байхгүй. Налайхын цаад руу авбал ав″ гэсэн хахир хариуг сонсдог. Налайх болон Гачууртын цаашаа газар авъя гэхээр дарга нар уулыг ам амаар нь тоочиглоод авчихсан гээд тас гүрийчихдэг. Гэтэл мань Засаг дарга өөртөө 3000 айлын хашааны газрыг бэлэглэчихсээн сууж байх юм. Нийтдээ 200 га газрыг авахын тулд Т.Насанхүү бие даагчаа болин байж МАН-д элсэж, дараа нь НИТХ-д сонгогдоод дараа нь дүүргийн Засаг даргатай хавсайдсан болох нь дараах баримтуудаар нотлогдож байгаа юм.
Баримтыг дурдъя
“Нэйшнл миллениум констракшн” ХХК бол Т.Насанхүүгийн 50 хувийн өмчлөлтэй компани. 2011 оны зургадгуаар сарын 13-нд бүртгүүлсэн. Тус компанийн 50%-ийг хамтран эзэмшигч нь Э.Цогзолмаа (ХУД 1-р хороо Грийн хаус). “Гацуурт Дэйри” ХХК нь мөн 2011 оны зургадугаар сарын 13-нд байгуулагдсан. 33% нь “Монфрэш”, 33% нь “Грийн хаус сити”, 33% нь Л.Отгонжаргал хэмээх эмэгтэйн эзэмшилд байдаг байна. Э.Цогзолмаа нь Засаг дарга Б.Батзоригтой хамаатан садан бололтой. Харин Л.Отгонжаргал . бол Б.Батзоригийн авааль эхнэр юм. Эндээс харахад Б.Батзориг, Т.Насанхүү нар Баянзүрх дүүргийн XI, XX хорооны иргэдийн хашаа болох ёстой байсан 200 га газрыг өөрсдийн болгохын тулд айхтар зохион байгуулалтанд орж, төөрөгдүүлэх арга сэдэж, луйварджээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид дүүргийн Засаг даргыг томилоход маш их нөлөөтэй. Т.Насанхүү нийтийн эзэмшлийн газрыг хувьдаа завших холын бодолтойгоор Баянзүрх дүүргийн Засаг даргад хамсаатан Б.Батзоригийг зүтгүүлсэн болж таарч байна. Ахиулж харвал 2004 онд бие даагчаар НИТХ-д сонгогдохдоо л хаана ямар сул газар байгааг онилчихсон, яаж олж авахаа ч төлөвлөчихсэн байж. Айхтар холын санаатай эр юм.
Хэрийн монгол хүнд ийм хэтийдсэн санаа төрөхгүй шүү. Т.Насанхүү 2010 оны наймдугаар сард “Ноцтой мэдээ” сонинд өгч байсан ярилцлагадаа “халуун ханзан дээр тарвалзаж өссөн” гэх үгийг алдсан байдаг. Үг алдсаныхаа маргаашнаас сонины газар руу өдөр шөнөгүй утасдаж байгаад ярилцлагаа гаргуулаагүй гэнэ. Халхын хөвгүүд ханзан дээр өсдөг билүү. Гаргаж байгаа санаа, хожиж байгаа үйлдэл нь олон зүйлийг хэлээд ч байх шиг.
Т.Насанхүүгийн ичгүүрээ гээсэн хоёр нүүр
Т.Насанхүү Монгол Улсын Ерөнхийлөгчтэй барьцаж, түүнийг өөрөөс нь будаа идэж явдаг хэмээн муучилсан ярилцлагыг олон сониноор тараасан байдаг. “Цагаан хувьсгал” үзэл санааг би анхлан гаргасан, миний санаачлагыг Ерөнхийлөгч маань дэмжиж “сүү өргөж амьдаръя” гэсэн байхгүй юу, архи тамхи бол ёстой “баба” зүйл, би сүү л өргөж амьдардаг хэмээн хаа сайгүй зарлаж явдаг. Гэнэхэн хүмүүс энэ үгэнд нь итгэж, уярах дөхсөн ч байдаг юм. Үнэн хэрэгтээ бол Т.Насанхүү архи тамхины томоохон борлуулагч, хэрэглэгч. Түүний эзэмшилд байдаг “Ар Ти Эн Ти” ХХК 2005 оноос Куба улсаас 10 гаруй төрлийн навчин тамхи, 20 гаруй төрлийн архи, дарсыг импортлон борлуулж ирсэн ажээ.
Навчин тамхи бол янжуур шиг шүүлтүүргүй учраас тамхины хорыг тэр чигт нь их тунгаар уушиг руу цутгадаг хамааралд оруулдаг, мансууруулах чанараараа хар тамхитай дүйцэхээр хортой эд юм. Ядаж байхад технологийн дэвшил гэж юм огт байхгүй хоцрогдлын туйл болсон коммунист Куба улсаас оруулж ирдэг. АНУ тэргүүтэй ардчилсан орнууд коммунист Кубад эдийн засгийн хориг арга хэмжээ авч тэндээс ямар нэгэн зүйл худалдан авахгүй байхыг анхааруулсаар байтал энд шинэхэн монгол коммунист куба дарангуйлагчдад дэмжлэг үзүүлээд сууж байдаг ажээ.
“Эндээс харахад Б.Батзориг, Т.Насанхуу нар Баянзурх дуургийн XI, XX хорооны иргэдийн хашаа болох ёстой байсан 200 га газрыг өөрсдийн болгохын тулд айхтар зохион байгуулалтанд орж, төөрөгдуулэх арга сэдэж, луйварджээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид дуургийн Засаг даргыг томилоход маш их нөлөөтэй. Т.Насанхуу нийтийн эзэмшлийн газрыг хувьдаа завших холын бодолтойгоор Баянзурх дуургийн Засаг даргад хамсаатан Б.Батзоригийг зутгуулсэн болж таарч байна”
Т.Насанхүү өрөөгөөр нь шагайсан хүн болгоныг навчин тамхиар шахаж, хэд сорсон хүн маргаашнаас нь тамхийг нь өөрийн мэдэлгүй худалдан авч эхлэдэг талаар хамт олон нь хачирхан ярьсаар байдаг. Б.Батзориг ч Т.Насанхүүд ийм замдар уургалуулсан байж мэдэх сэжүүр байна. Т.Насанхүү магадгүй өөртөө ашигтай шийдвэрийг импортлодог бүтээгдэхүүнийхээ үзүүлэх нөлөөгөөр дамжуулан гаргуулдаг байж ч мэдэх юм.
Т.Насанхүүд итгэж болох уу?
Т.Насанхүүгийн импортолдог тамхи, архи, дарсны нэр төрөл 26 давчихаад байхад тэр ямар нүүрээрээ “би сүү өргөж амьдардаг” гэж ярьж явдаг юм бол оо. Наашаа харж сүү уу гэж уриалчихаад, цаашаа эргээд архи, тамхи зардаг хүнд итгэх арга байна уу?
Т.Насанхүүгийн хүний үнэргүй, хуншгүй зангийн талаар төрсөн ах нь олонтаа дурссан байдаг. Түүний ах “Монсоник”-ийн Т.Баярхүү сэргэг толгойтой, зарчимч бизнесмэн хэмээн олонд ихэд хүндлэгддэг нэгэн бий. Т.Баярхүү 2005 оноос хойш “манай Насанхүү НИТХ-д ороод л хүнээ байчихсан. Сав л хийвэл газар, мөнгө, хахууль гэсэн юм яриад байдаг болчихлоо” гээд шогшрох болсон. Т.Насанхүү ахынхаа шударга шаардлага, хүн ёсны сэтгэлийг уландаа гишгэж бий болгосон компанийг нь өөрийн болгож аваад зогсохгүй голд нь ортол гомдоон тангараг тасарчээ. Төрсөн ахыгаа хөсөр хаясан хүн түмний итгэлийг даах болов уу? Т.Баярхүү бол “зангарагтай, жудагтай жинхэнэ эр хүн” гэж ойр тойрныхон нь ам сайтай байдаг. Тэрээр “Эхнэр, хүүхдээ хөсөр хаясан хүнтэй хэзээ ч бизнес ярьж болохгүй. Хамгийн дотны хүмүүсээ хаядаг хүнд найдаж огт болохгүй” гэж цаг үргэлж хэлдэг.

Өчүүхэн эрх ашгийнхаа төлөө ахыгаа золиослох чадвартай хүнд, итгэж болно гэж үү?
Т.Насанхүү монголын гурван арилжааны банкнаас хоёр тэрбумын зээл авчихаад зээлээ төлөлгүй өр болгон хатууруулж, эцэст нь НИТХ-д нэр дэвшин голорсон нэгэн. “Өртэй” гэдгийг нь шат шатны шүүх нотолсон шийдвэр нь гаргачихаад байхад нэр дэвшигчээр бүртгэж авсан Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболдыг хууль хяналтынхан анхааралдаа авах ёстой. Энэ хэргийн цаана ноцтой авлигын хэрэг ч нуугдаж байх магадлалтай. Улсын Дээд шүүхээс “өр төлбөртэй” гэдгийг юу гэж ойлгохыг тов тодорхой заажээ. “Хувь хүн өөрийнхөө нэр дээр эсвэл хувь эзэмшдэг аж ахуйн нэгжийнхээ нэр дээр авсан зээл нь хугацаа хэтэрсэн, төлөгдөөгүй бол” өртэйд тооцох талаар тэнэг хүн ч ойлгохоор тодорхой биччихсэн байхад Ү.Ганболд л ойлгож ядаад ухнатаадбайх юм.
Т.Насанхүүд сонгогчдын нэрийн өмнөөс шулуухан хэлэхэд “Та сонгогч биднийг тэнэгт тооцон энд очиж нэг юм, тэнд очиж өөр нэг юм ярьж явахаа боль. Тань шиг хүмүүст хууртахаас өнгөрсөн. Тийм л шударга хүн юм бол 3000 хашааны газраа иргэдэд тараачихаад дараа нь сонгогдъё гэж яриарай. Тэнгэр түмэн нүдтэй гэж танай өвөг дээдэс хэлдэг байсан гэдэг.

эх сурвалж:
songuuli.news.mn
medee.mn

0 Сэтгэгдэл
Unen bolov uu?
Хамгийн их уншсан