Ипотекийн зээлийн санхүүжилт, хүртээмжийг нэмэгдүүлэх боломжит бүх хувилбарыг судалж, хэрэгжүүлнэ
СИНГАПУР УЛСЫН ХОТ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТУРШЛАГЫГ НЭВТРҮҮЛНЭ
“Өмнөд Солонгосын парламент ардчиллаа хамгаалж үлдлээ”
БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаарх санал хураалтыг бямба гарагт явуулах гэж байна
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох шүүх хурал болж байна
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 29 САЯ ДАХ ТОНН НҮҮРСЭЭ ЭКСПОРТОД ГАРГАЛАА
Чуулганы нэгдсэн хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэхийг дэмжив
Элсэлтийн шалгалт зохион байгуулах байршлууд
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ДАХИН 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН БОНД ГАРГАЛАА
Гандантэгчинлэн хийд: Цагаан сарын шинийн нэгэн ирэх сарын 27-нд тохионо
Монголын Бурханы шашны төв Гандантэгчинлэн хийдээс сар шинэ буюу тахиа жилийн хаврын эхэн сарын шинийн нэгэн нь хоёрдугаар сарын 27 буюу даваа гарагт тохионо хэмээн мэдээлж зурхайчдын маргаанд цэг тавилаа. Ингэснээр бичин жилийн өвлийн адаг сарын битүүн хоёрдугаар сарын 26-ны өдөр таарч байна.
Мичин жилийн өвлийн дунд сар илүү болж, өдрийн зөрүү нь тахиа жил рүү шилжиж, ийнхүү хоёрдугаар сарын төгсгөлд Цагаан сар болно гэж зурхайд буужээ.
Удахгүй гарах тахиа жилийн тухайд налгар сайхан жил байхыг ч Төв Гандантэгчинлэн хийдийн хариуцлагатай нарийн бичгийн дарга Н.Амгалан тайлбарлав. Тэрээр “Монгол Улс төр нь хүлээн зөвшөөрсөн шашин, зурхайн тоололтой. Төгсбуянтын зурхайг монголчууд өөрсдөө зохиож, цаг тооллогоо зурдаг. Тиймээс түүхэн тэмдэглэлт өдөр, уул, хайрханаа тахих өдрөө ч зурхайтайгаа уялдуулан тодорхойлдог. Төр уул, усаа аргадах тахилгаа Төгсбуянтын зурхайг харж, товлодог. Зурхайч Л.Тэрбишийн зурхай, жилийн тодорхойлолт ч Төв Гандантэгчинлэн хийдтэй уялддаг. Бусад зурхайчид бол монгол бичгээр бичигдсэн урд зүгийн газар тариалангаа харж, бичсэн зурхайг хуулж, ярьж байна. Төв гандангийн баримталдаг зурхайг буруутгах гэж буй бол үндэслэлтэй ярих хэрэгтэй” хэмээлээ.
Монголын Бурханы шашны төв Гандантэгчинлэн хийдийн зурхайн ёсыг төр засаг хүлээн зөвшөөрч үүгээр явах тул иргэдийг ч гэсэн төөрөгдөлд орохгүй байхыг уг мэдэгдлээр сануулсан юм.

0 Сэтгэгдэл