Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Дэмбэрэл: Хэрэгсэхгүй болгосон хэргийг сөхөж байна


АТГ-ынхан УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай мэдээлэл чих дэлссэн. Түүнийг МҮХАҮТ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, төрсөн эгчийнхээ хүүхдийн нэр дээр их хэмжээний газар авч, хувьдаа ашигласан гэж буруутгаж буй гэнэ. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлээс энэ тухай тодруулга авлаа.


-АТГ-ынхан таныг шалгаж эхэлсэн тухай мэдээлэл гарсан байна. Үүнд та ямар нэг тайлбар өгөх үү?
-Наадах чинь аль хэдэн жилийн өмнөх асуудал л даа. Захиргааны хэргийн шүүх энэ асуудлыг хэлэлцээд, хэрэгсэхгүй болгосон. Гэтэл хэрэгсэхгүй болгосон хэргийг сөхөж яриад байх юм.
-Хан-Уул дүүргийн шүүх хэд хоногийн өмнө танд холбогдох хэргийг хэлэлцээд, учруулсан хохирлыг нь тогтоолгохоор нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан гэсэн?
-Ямар ч байсан энэ асуудлыг хэрэгсэхгүй болгосн гэж хэлсэн шүү дээ.

 Б.Цэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан