Доллар (USD)

Улаанбаатар

Шуурхай мэдээ:
Б.Өнөбаатар: Ярьдаг зүйл нь хөгшин зөнөг, муусайн юмнууд гэдэг болсон доо


А.ЭРХЭС


Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Мастеруудын холбооны ерөнхийлөгч Б.Өнөбаатартай багш, дасгалжуулагчдын ёс зүй ямар байдалд хүрсэн талаар ярилцаа.

-Сүүлийн үед чөлөөт бөхийн холбооны тамирчид хийгээд дасгалжуулагч нарын ёс зүйн асуудал хурцаар хөндөгдөж эхэллээ. Сахилга бат, хариуцлага алдсан хүмүүсээ холбооноос хөөх хэрэгтэй гэх нэгэн ч байна. Харин та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Миний хувьд 40 жил төрийн албан хаагчийн тангараг өргөж төрд ажилласан. Ингэхдээ аль ч намд харьяалагдахгүй явсан. Хатуу, чанга байх, ёс зүйн зарчим гэдэг бол хүнд төрөхөөс нь эхлээд эцэг эхийн, хамт олны хүмүүжилд заавал шингэсэн байх ёстой. Гэтэл холбооныхоо эсрэг зогсох болсон дасгалжуулагч нар дэлхий нийтэд ямар ёс зүйтэй гэдгээ олимпын наадмаар харуулчихаад тэрнийгээ буруу үйлдэл гэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэвлэлд өгсөн ярилцлагуудаас нь ч ажиглагддаг. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос олон сая төгрөгийн торгууль ногдуулсныг яагаад ухамсарлаж ойлгохгүй байна вэ. Үнэндээ хувь хүний гэхээсээ илүүтэй Монгол Улсын нэр хүнд сэвтсэн үйл явдал болсон. Цаг нь болоогүй байхад өөрсдөө дэвжээн дээр гүйж гарч ирснийг хүмүүс харсан. Аливаа нэг  спортын уралдаан, тэмцээн гэдэг бол цагтай, минуттай, секундтэй. Гэтэл манай хоёр багш цагаасаа өмнө буюу зургаан секунд дутуу байхад дэвжээн дээр гарчихсан. Энэ нь дэлхий нийтийн дургүйг хүргэсэн байдаг. Хоёрдугаарт, барилдаж байгаа бөх нь арван секунд дутуу байхад зугтаасан. Энэ мэт үйлдлүүдээсээ болоод торгууль шийтгэл авсан.  Гэвч холбоо тэдний буруу үйл ажиллагаанаас болсон хариуцлагын алдааг өөр дээрээ авсан.Удирдах зөвлөлийн хэдэн хүн нийлээд тэр торгуулийн мөнгийг нь ч төлсөн. Өөрсдийн халааснаасаа л гаргаж өгсөн. Улсаас ганц ч төгрөг аваагүй. Ингэж өөрсдийг нь хамгаалсан байтал холбоо руугаа дайраад байдаг нь ямар учиртай юм бэ.

-Ер нь, тухайн багш дасгалжуулагчдад ногдуулсан торгуулийг холбоо өөр дээрээ авч төлөх ёстой байдаг юм уу. Дүрэм, журамдаа юу гэж заасан байдаг юм бэ?
-Хуульч хүнийхээ хувиар хэлэхэд байгууллагад хохирол учирсан бол нэхэмжлэл гаргаж, буруу үйлдэл хийсэн хүмүүсээс нэхэж болдог. Гэтэл яагаад энэ зарчмаар ажиллаагүй вэ гэхээр эрхээ хасуулчихсан хүмүүстээ давхар хариуцлага ногдуулаад яахав гэж үзсэнтэй холбоотой. Тэгээд холбоо өөр дээрээ хариуцлагыг нь үүрсэн хэрэг. Ийм нөхцөл байдал үүсээд байхад дасгалжуулагч нар яагаад ёс зүйгүй авирлаж, Хөдөлмөрийн баатрууд, Ардын багш нартай “чи, би” дээрээ хүрч харилцдаг билээ. Ийм ёс зүй монгол хүнд байх ёсгүй. Хурал цуглаан болохоор л та нараас болж байгаа юм, ална тална гэх зэрэг хүний амнаас гарахааргүй үсгийг чулуудах юм. Үнэндээ тэдний ярьж байгааг сонсоход ч жигшмээр.

-Ц.Цогтбаяр багш таныг ална гэж сүрдүүлж байсан гэж сонссон. Энэ хэдийд болсон үйл явдал юм бэ?
-Өнгөрсөн нэгдүгээр сарын 27-29-нд ОХУ-ын Красноярск хотод И.Ярыгины цомын төлөө хүнд жингийн бөхчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн болсон. Энэ тэмцээнд би багийн ахлагчаар явсан. Тэр үед Цогтбаяр архи уучихаад намайг “чи юу юм бэ, ална” гэж хэлсэн удаатай. Тэгэхээр нь хүний нутагт битгий янз бүрийн авир гаргаад бай, хэрүүл маргаанаа зогсоо л гэсэн. Уг нь бол би тэр хүний аав шиг нь хүн. Насаараа сайд, дарга хийж явлаа. Ер нь бол 40 жил төрийн албанд ажиллахад минь ганц ч хүн миний өмнөөс ингэж дуугарч байхыг үзээгүй. МЧБХ гэдэг чинь нэг л гэр бүл гэсэн үг. Хүн ер нь өвөөгийнхөө, аавынхаа өөдөөс ингэж дуугарахгүй биз дээ. Монгол хүний жудаг гэж асар чанга байдаг. Чөлөөт бөх Монголын ууган спортын нэг болохоор эрэмбэ дараа гэж бий. Аливаа спорт алдар гавьяагаараа, насаараа, эрэмбээрээ явдаг. Тэгэхээр жаахан жудагтай баймаар. Хоёр ч удаа над руу дайрч доромжилсон. Би тэвчээр заагаад л өнгөрсөн. Харин одоо дайрах юм бол хувь хүн, иргэнийхээ хувиар заналхийлсэн асуудлаар шүүхэд хандана. Өдий хүртэл олгой хагаравч тогойн дотроо гэж хүлээцтэй хандсан. Би шүүхэд өгч болох л байсан, гэрчтэй учраас. Надаас гадна олон ахмад руу дайрч доромжилж, гүтгэж, заналхийлсэн. Ярьдаг зүйл нь л хөгшин зөнөг, муусайн юмнууд. Хамгийн сүүлд Хөдөлмөрийн баатар, олимп, дэлхийн аварга төрүүлсэн, одоо ҮШБА-ыг хариуцаж байгаа Насантогтохыг шигшээ багийнхантай зөвшилцөх уулзалт зохион байгуулах үеэр нь балкан Баяраа “Энэ зөнөгийн үгийг хэн сонсдог юм бэ, хэнд хэрэгтэй юм бэ” гэсэн байна билээ. Энэ мэтээр олон ч хүнийг доромжиллоо. Тэд гаргасан ааш зан, үйлдэлдээ дүгнэлт хийж ахмад үеийнхнээсээ хэвлэл мэдээллээр дамжуулан албан ёсоор уучлалт гуйх ёстой гэж бодож байна. Тэдний энэ өвчин тамирчдад нь ч халджээ.

-Тэднийг академи байгуулсан гэж ойлгосон. Ингэхээр чөлөөт бөхийн холбоо хоёр толгойтой болж хэмээн хүмүүст ойлгогдоод байна?
-Холбоог авах гэсэн санаархал нь бүтэхгүй болсон болохоор тусдаа академи байгуулсан байх. Харамсалтай нь, шигшээ багт тамирчдаа өгөхгүй Төв аймагт бэлтгэл хийлгээд байна. Гэвч энэ академийг нь Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Академи бол энгийн нэг ТББ. Харин МЧБХ чинь тусгай лецензтэй, улсын бүртгэлийн газраас баталгаажсан, дэлхийн бөхийн холбоонд бүртгэлтэй байгууллага. Тиймдээ ч Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны дор ажиллаж дотоод, гадаадын тэмцээн зохион байгуулж, өөрсдөө ч оролцоод явдаг. Бид дураараа албан тушаал эдлэх гээд байгаа юм биш. Хамгийн гол нь бидэнд туршлага байна. Миний хувьд төрд олон жил ажилласан учраас тусламж, дэмжлэг холбоондоо авахуулахад өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахын төлөө ажилладаг. Гол нь хүмүүсээ таньдаг нь миний нэг давуу тал. Үүнийгээ л ашиглаж чөлөөт бөхийн хөгжилд хувь нэмрээ оруулах гээд байгаа болохоос биш хийх ажилгүйдээ ингэж яваа юм биш шүү.


-Тэгэхээр өөрсдийнхөө нийгэмд эзэлсэн байр сууриа ашиглаж холбооныхоо нөлөөг нь өсгөдөг гэж ойлгож болох уу?
-Үндсэндээ бол тийм. Дээрээс нь бид өсвөр, залуучууд, оюутан, насанд хүрэгчид, ахмад гээд бүх үеэ холбож явдаг. Чөлөөт бөхийн ахмадуудынхаа мэдлэг, ур чадвар, туршлагыг өвлүүлэн үлдээхийн төлөө ажиллаж байхад зөнөгүүд гэж хэлж болохгүй байх аа.
Ер нь, залгамж холбоо тасрахаар л ийм заваан юм гардаг. Ахмадаа үгүйсгэсэн, залуучуудаа тоохгүй дэмжихгүй зүйл гарч ирдэг. Тиймээс л гурван холбоосоо заавал авч явах шаардлагатай. Гэтэл энэ залуус маань дунд үедээ явж байж ахмадуудаа хүндэтгэж чадахгүй байна, залуучуудад зөв үлгэр дуурайлал үзүүлж чадахгүй байна. Багш нарынх нь энэ өвчин одоо бүр тамирчдад халдчихсан. Үүний нэг тод жишээ нь Мандахнаран. Түүнд биеэ тоох өвчин халдаачихлаа. Баянмөнх, Мөөеө гэж ирээд үеийн юм шиг ярьж байгааг нь хүмүүс зурагтаар харсан байх. Уг нь бол энэ хүмүүсийн нэрийг сонсоод нам болж байх ёстой. Монголын ард түмэн энэ хүмүүсийг хараад мөргөдөг юм шүү. Ингэж л хүндэтгэлээ илэрхийлдэг. Бас Дамдиншарав гэж ярьж байхыг нь сонслоо. Гэтэл Дамдиншарав багш өнөөдөр хэн билээ, ямар гавьяа байгуулсан хүн билээ дээ. Бүхэл бүтэн Монголын мөнгөн үеийн бөхчүүдийг хүмүүжүүлсэн хүн. Үндэсний бөхийн хэд хэдэн аваргыг төрүүлсэн. Олон ч шавь нар нь дэлхийн аваргаас медаль авсан. Ийм мундаг хүнийг энэ “дурак” үеийн юм шиг ярих эрхгүй юм шүү.

-Б.Болд гэдэг хүн үе үеийн холбоонд байж л байдаг гэж ярьсан байсан. Энэ тухайд?
-Энэ хүн үе үеийн холбоонд хэрэгтэй болоод л байж байгаа шүү дээ. Бас л үеийн юм шиг ярьж байгаа биз. Уг нь, Болд дээр ОХУ-ын домогт бөх Арсен Фазаев, Олимпын аварга, дэлхийн долоон удаагийн аварга, Болгарын домогт бөх Валентин Иорданов, 1996 оны Олимпын аварга ОХУ-ын нэрт бөх Хажимурад Магомедов, ДАШТ-ий хүрэл медальт ЗХУ-Буриадын алдарт бөх Сергей Замбалов нарын эрхмүүд ирж уулздаг юм.
Ийм нэр алдартай хүмүүс хүндэтгэж ирдэг байхад Мандахнаран мэндэлж ч үзээгүй байх шүү. Ингэж л ёс зүйгүй юм яриад л байгаа. Мөнгө нь барагдахгүйдээ энэ холбоонд байгаад байгаа юм биш шүү дээ. Зүрх сэтгэл хоёр нь бөхийн төлөө төрчихсөн юм болохоор байгаа мөнгөнөөсөө илүүчилж энэ холбоонд зарцуулж байна.

0 Сэтгэгдэл
anduursan baina aa ho, uur dasgaljuulagchid tiim asuudal garsan shuu. ene hun yamar ch holboogui
Huue chi Chi naad 3 pizdakaa heruuliin buzar hunii *****,busdiin hudulmuriig mungiig soron muljigch gedgiig medhuu. Medehgui bol heleed ugii. BEHEE, UNURUU MANDAH, 3 bol Naad heden tenegtei chini ymarch holboo baihgui. ENE 3-g sain dasgaljuulaad amjiltand hurgesen gevel uuchlaarai. Harin ch iluu bolomjuudiig ni alduulsan baih
medehgyi baij hyniig iim muuhai ygeer helj baidag chi uuree harin mal bna.
hyniig tanihgyi baij hel amaar doromjl;oh hereggyi. naad hyn chine chuleet buhiin tulee ih yum hiisen hyn.
Ta muusain zolbinguud Unuu ahiin nasand hureh ch ugui hursen ch baasnii uut l bn goo
Temtseend yvahdaa umdunduu baaj sheedeg bashuuteigee ***** anduur unubaatargua biyee avch yvj sursan yos zuitei hun shuu ih hutsval bashuu ta tanariin shivshgiig barimtataagaar delgeed ugnu shuu
Bashuugiin holboo uuriiguu reklamdaj viznii naimaanaas uur uy ch hiigeegui de
Odoo ene 4 ***** bolimoor um.harahaar buuljis tsutgah uM.Odoo ch bur tar ni tanigdaj bn da.Arai uhaantai bolohooroo Bayaraa, Naranbaatar 2 ni benzin shataaj urdchihuud zaigaa barichihsun. Harin ugaasaa bolovsrol deer ni sanaa muutai nuguu heden teneg ni uldlee de
Хүний нэр хүндэд халдах, гүтгэх,доромжилох нь хориотой шүү.Санаж яваарай.Олон удаа хэлүүллээ.
Horhoi mini uuriiguu anduuraad bn uu. Umg gutaldaa sheej baadag ni Bashuu ahlachtai horson shogtoh tanai komand baih sh uu
ene onobaatar ooroo arxi uugaad tamirchniixaa untdag or deer untaj bx daa omdondoo sheechixsen xevtej bsanaa sanaarai
anduursan baina aa ho, uur dasgaljuulagchid tiim asuudal garsan shuu. ene hun yamar ch holboogui
Temtseend yvahdaa umdunduu baaj sheedeg bashuuteigee ***** anduur unubaatargua biyee avch yvj sursan yos zuitei hun shuu ih hutsval bashuu ta tanariin shivshgiig barimtataagaar delgeed ugnu shuu
Хүний нэр хүндэд халдах, гүтгэх,доромжилох нь хориотой шүү.Санаж яваарай.Олон удаа хэлүүллээ.
Horhoi mini uuriiguu anduuraad bn uu. Umg gutaldaa sheej baadag ni Bashuu ahlachtai horson shogtoh tanai komand baih sh uu
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТӨД ЮУЧ ХИЙГЭЭГҮЙ ЛАЛРУУД ХУЦДАГ БОЛЖЭЭ
Bashuugiin holboo uuriiguu reklamdaj viznii naimaanaas uur uy ch hiigeegui de
yg unendee chuluut buhiin holboog tolgoilj bgaa nuhduud huviin ambits ihtei nuhduud uursdiin ner hundiig heden tamirchinii amjiltaar uud tatah gesen l nuhduud bnalee aziin avargat ulsiin avarga turuulsen tamirchidaa avaad yvj boloh baisan tehed zaaval havchaad uur tamirchid yvuulaad er ni tamirchin hun uuriin bagsh deeree beltgel hiij baigaad yvj bolnoshdee amjilt gargaval mongol ulsiin ner garna shigsheegiin bagsh nar tamirchidiin amjiltiig bulaatsaldaal baih shaardlaga baihgui zaaval uur deeree hiilgehgeel tegeel amjilt gargahaar ni bi zaasan geed shagnal goridood engeree tsoolchihgeel baihiin Tsogtbayar Purevbaaatar Bayaraa Enkhbayar ene 4 dasgaljuulagch unenheer sain ajilsan bogino hugatsaand tamirchidiig delhiin hemjeend gargaj irsen ene tsag uidee hamgiin shildeg dasgaljuulagch narshuudee holboo huleen zushuuruh heregtei olimpoos medali avchihaad luivarduulaad baij baihad holboonii udirdlaguud emegtei dasgaljuulagch nar bayarlaj baisanshdee daanchdee gemeer hundlungiin bid nart medegdeed baisan
Huue chi Chi naad 3 pizdakaa heruuliin buzar hunii *****,busdiin hudulmuriig mungiig soron muljigch gedgiig medhuu. Medehgui bol heleed ugii. BEHEE, UNURUU MANDAH, 3 bol Naad heden tenegtei chini ymarch holboo baihgui. ENE 3-g sain dasgaljuulaad amjiltand hurgesen gevel uuchlaarai. Harin ch iluu bolomjuudiig ni alduulsan baih
Odoo ene 4 ***** bolimoor um.harahaar buuljis tsutgah uM.Odoo ch bur tar ni tanigdaj bn da.Arai uhaantai bolohooroo Bayaraa, Naranbaatar 2 ni benzin shataaj urdchihuud zaigaa barichihsun. Harin ugaasaa bolovsrol deer ni sanaa muutai nuguu heden teneg ni uldlee de
Өнөбаатар гуай та болгоомжтой байгаарай даа.Наад Цогтбаяр чинь шизотой болсон харагддаг.Эртхэн шүүхэд хандсан нь дээр байхаа.Мандахнаран гэж алиа ***** өөрийгөө юу гэж бодоод байгаа юм бол доо.Ах зах.ахмад үеэ үгүйсгэсэн хүн хэзээ ч өөдлөхгүй.Одоо ч тэгээд энэ эргүүгийн карер дууссан.Бурхан миньэнэ муухай туйлшрал нь гэр бүр үр хүүхдэд нь муугаар нөлөөлөх вий дээ.
Бөх сонирхогчид ялгаж салгаж ойлгож б намрын.цогтбаяр Мандахнаран газар Монголын чөлөөт бөх дутахгүй ээ
ЭНЭ ЛАЛАР ХЭН БЭ МЭДЭХ Ч ГҮЙН БАЙНА. ЭНЭ ЮУ ХИЙСЭН ЛАЛАР ВЭ. ИЧХЭЭ БАЙЖЭЭ.
medehgyi baij hyniig iim muuhai ygeer helj baidag chi uuree harin mal bna.
Чамд гэж хэлэхэд битгий *****. Тэд ч хийсэн зүйлтэй хэлэх үгтэй шүү чи бид хоерыг бодвол
Chuluutiin holboo battsetsegiig heden joohon hvvhed hojood irsen ikh hutsaldaj bnaa
Ene ulun unubold yu yum be heden luivarchidtai zogsood zurgaa avhuulsan n haragdaj l bn u medeh iim barildaj yvaa hvvhdvvdiig iim zolbin tur niigmiin tsus sorogch shig oligarhuudaas chuluuluuch he never ajil hiij hen Tanil talaaraa tvrvi barij yvaag harAch
hyniig tanihgyi baij hel amaar doromjl;oh hereggyi. naad hyn chine chuleet buhiin tulee ih yum hiisen hyn.
Ta muusain zolbinguud Unuu ahiin nasand hureh ch ugui hursen ch baasnii uut l bn goo
Цогтбаяр Мандахнаран нар монголын ард түмнээс уйчлөл гуйх хэрэгтэй ийм ес зүйгээ нөхдөөр монгол дутахгүй бүх цолыг хурааж гудаманд хөөж гарга
Чамд гэж хэлэхэд битгий *****. Тэд ч хийсэн зүйлтэй хэлэх үгтэй шүү чи бид хоерыг бодвол
Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2018.09.24