Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэргүүн хамба лам, гавьж Д.Чойжамц УИХ-ын даргад баяр хүргэлээ

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам, гавьж Д.Чойжамц өнөөдөр үдээс хойш УИХ-ын дарга З.Энхболдод баяр хүргэж ажлын амжилт хүсэн алд цэнхэр хадаг, Сандуйнжүд судар гардуулав. Энэхүү судрыг монголчууд эртнээс тахин шүтэж ирсэн уламжлалтай. 100 гаруй  жилийн өмнө цалин цагаан мөнгөөр бүтээсэн  энэхүү судрын эх өдгөө Төв номын санд хадгалагддаг аж.
Тэргүүн хамба лам, гавьж Д.Чойжамц төрийн нуруу түвшин, түмэн олон амгалан байж, эе эвээ хичээж ажиллахын ерөөлийг дэвшүүлээд, төр цэгцэрч сайхан болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан