Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮНИЙ АРЬС, ГОО САЙХНЫ ЗАСАЛ АВАХДАА ОРОЙН 18-20 ЦАГТ ХАМГИЙН САЙН БАЙДАГ

Эрдэмтдийн тогтоосноор таны амьдралдаа хэвшүүлэх болон сэрэмжлэх цаг хугацаа өөр өөр аж. Бүр эрхлэх ажил төрөл тань амжилттай байх эсэх нь ч цаг хугацаанаас хамаарах гэнэ. Хэн, хэдэн цагт юу амжуулвал зохистойг танд сонирхуулъя. Хэрвээ та оюутан эсвэл сурагч бол 16.30-18.00 цагийн хооронд хичээлээ давтаж, шалгалтдаа бэлтгэвэл хамгийн их үр дүнтэй бэлтгэл болно

• Та ажил дээрээ ямар нэг чухал шийдвэр гаргах бол 10.00-12.00 цагийн хооронд гаргаж байх хэрэгтэй

• Гар хуруугаараа нарийн, нандин эд зүйл хийдэг ажилтай хүмүүсийн хамгийн их ажиллах чадвартай болон мэдрэмжтэй үе нь 15-16 цаг

• Харин эмчид үзүүлэх бол өглөөний 09 цагт хамгийн их тохиромжтой. Учир нь тэр үед хүний бие эм тариа хүлээн авах чадвар өндөр байдаг аж

• Хүний ходоод хоол идсэн ч идээгүй ч адилхан хамгийн их идэвхтэй ажилладаг үе нь өдөр 13 цаг тул сайтар хооллох нь зүйтэй

• Өглөөний 04-05 цагт хүний цусны даралт хамгийн бага байдаг

• Шөнө ажилладаг хүмүүс 03-04 цагийн хооронд хооллоход зохимжтой. Учир нь энэ үед ажлын бүтээмж хамгийн бага байдаг

• Жолооч нар шөнийн 02 цагт хамгийн сэрэмжтэй байх ёстой. Учир нь 02-04 цагийн хооронд хүний мэдрэлийн “сэрүүлэг” ажилладаггүй юм байна

• Хүний арьс, гоо сайхны засал авахдаа оройн 18-20 цагт хамгийн сайн байдаг

• Хүн 20-22 цагийн хооронд ганцаардлыг хамгийн их мэдэрдэг

• Хүний амтлах, сонсох, үнэрлэх мэдрэхүй оройн 15-19 цагийн хооронд сайн байдаг

• Үдшийн 22 цагт хүний бие гаднын халдварыг эсэргүүцэх чадвар өндөртэй байдаг.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан