Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан COP17: Гэр хорооллын 10 мянга гаруй өрхийг цэвэр халаалтын шийдэлд шилжүүлэх боломжийг хэлэлцэнэ COP17: Цэнхэр бүсэд эмнэлгийн тусламж үйлчилгээний гурван цэг ажиллаж байна Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгох шийдвэр гаргалаа Зам, тээврийн салбарыхан COP17 бага хуралд оролцогч, төлөөлөгчид нэгдсэн, найдвартай, тасралтгүй тээврийн үйлчилгээгээр ханган ажиллаж байна Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо COP17 олон улсын хамтын ажиллагаа, туршлага, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бодит шийдэл хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой Сүхбаатар боомтоор 28,869 тонн АИ-92 автобензин орж ирлээ Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар 197 орны Засгийн газар, эрдэмтэн судлаачид чуулж байна
Япон Улсын Хууль зүйн яамны төлөөлөгчидтэй уулзалт хийлээ

Япон Улсын Хууль зүйн яамны харьяа Сургалт, судалгааны хүрээлэнгийн Олон Улсын хамтын ажиллагааны хэлтсийн профессор бөгөөд Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Оку Дайки, мөн тус хүрээлэнгийн профессор Кохэй Сасаки, Япон улсын Хууль зүйн яамны Хууль зүйн товчоо (улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн байгууллага)-ны Олон Улсын харилцааны асуудал хариуцсан ажилтан Тэцуо Камияа нар Монгол Улсын Арилжааны эрх зүйн өнөөгийн байдлыг судлах ажлын айлчлалын хүрээнд 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллаж, хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр албан уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр талууд цахим бүртгэлийн үйлчилгээ, цахим гэрчилгээ, цахим төлбөрийн систем, цахим тамга болон тоон гарын үсгийн хэрэглээ, тэдгээрийн эрх зүйн орчны талаар санал солилцож, сайн туршлагыг нэвтрүүлэх мөн улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах, бүртгэлийн системийн хөгжүүлэлтийн чиглэлээр хамтарсан судалгаа, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Түүнчлэн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг таньж баталгаажуулах, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл солилцож, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэн, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг авч хэлэлцлээ.

Уулзалтын төгсгөлд улсын бүртгэлийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, цахим шилжилтийг эрчимжүүлэх, мэдээллийн системийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ. 



 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан