Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

COP17: Гэр хорооллын 10 мянга гаруй өрхийг цэвэр халаалтын шийдэлд шилжүүлэх боломжийг хэлэлцэнэ COP17: Цэнхэр бүсэд эмнэлгийн тусламж үйлчилгээний гурван цэг ажиллаж байна Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгох шийдвэр гаргалаа Зам, тээврийн салбарыхан COP17 бага хуралд оролцогч, төлөөлөгчид нэгдсэн, найдвартай, тасралтгүй тээврийн үйлчилгээгээр ханган ажиллаж байна Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо COP17 олон улсын хамтын ажиллагаа, туршлага, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бодит шийдэл хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой Сүхбаатар боомтоор 28,869 тонн АИ-92 автобензин орж ирлээ Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар 197 орны Засгийн газар, эрдэмтэн судлаачид чуулж байна COP17: “Хотын дарга нарын чуулга уулзалт” болно
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна

Өнөөдөр буюу 2026 оны долоодугаар сарын 31-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул /Босгын гүүр, Улаанбаатар хот, Алтанбулаг сум/, Тэрэлж, Хараа, Ерөө, зүүн хажуугийн Эг, Балж, Онон, Хэрлэн, Хангай нурууны араас усжих Орхон, өврийн Түй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-85 см нэмэгдсэн байна.Өнөөдрийн байдлаар Туул /Нийт уртын дагууд/ , Сөгнөгөр, Хэрлэн, /Мөнгөнморьт сум/ Балж, Байдраг /Бууцагаан сумын Баянбүрд баг/, Орхон /Хархорин сум/, Хөгшин Орхон, Онги /Сайхан-Овоо сум/, Хархираа /Тариалан сум/ зэрэг голууд үерийн түвшинг 5-55 см, Тэрэлж, Балж гол үерийн аюултай түвшинг 5-10 см даван тус тус хүчтэй үерлэж байна.Маргааш буюу 8 дугаар сарын 1-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 45 см, Алтанбулаг сум орчимд 15 см, Орхон гол Хархорин сум орчимд 20 см, Онон гол Дадал сум орчимд 20 см, Хэрлэн гол Мөнгөнморьт сум Багануур дүүрэг орчимд 5 см тус тус нэмэгдэж, Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна.Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан