Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙН ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬ
ЭМЯ: Томуугийн вакцинжуулалт улсын хэмжээнд 41.7 хувьд хүрчээ
Японы Айчи-Нагоя азийн наадамд Монголын 17 жүдоч өрсөлдөнө
Гадаадад оргон зайлсан, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийг Монгол Улсад авчирчээ
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал Төрийн ордонд хуралдаж байна
Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа
“Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Бүх сургууль, цэцэрлэг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ
Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Цэцэрлэг, сургууль орон даяар 9 дүгээр сарын 1-нд эхэлнэ. Зөвхөн хотын төвийн 70 сургууль, 60 цэцэрлэгийн бүртгэл, бэлтгэл ажлууд цахимаар явагдана. Нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт өчигдөр өглөө зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. COP-ийн арга хэмжээ зохион байгуулагдах бүсийн цэцэрлэг, сургууль 9 дүгээр сарын 1-ндээ хичээл эхэлнэ.
Мэргэжлийн боловсролын сургууль, политехникийн коллеж, их сургууль, коллежийн танхимын хичээл 9 дүгээр сарын 14-нөөс эхэлнэ. Иймд орон нутгаас хотыг зорих оюутан залуусыг 9 дүгээр сарын 1-нээс хойш ирэхийг зөвлөж байна" гэж мэдэгдлээ.
0 Сэтгэгдэл
























