Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
ИРЭХ ОНЫ 8 ДУГААР САРД ЦАГААНХАЙРХАН СУМ УЛИАСТАЙ ХОТТОЙ ЗАСМАЛ ЗАМААР ХОЛБОГДОНО

Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр Цагаанхайрхан сумын Засаг дарга Л.Бат-Амгалан, Алдархаан сумын Засаг дарга А.Мөнхсайхан нарын хамт Улиастай-Цагаанхайрхан чиглэлийн авто замын ажлын явцтай танилцав.

Уг төслийн гүйцэтгэгч “Чайна Жиангсу интернэйшнэл экономик энд техникал кооперэйшн” компанийн гүйцэтгэх захирал Хао Хун Шинтэй уулзаж, ажлын нөхцөл байдлыг үзэж, орон нутгаас шалтгаалж буй асуудлуудыг шийдвэрлэхээр ярилцав.

2025 оны 5 дугаар сард эхэлсэн уг төслийн хүрээнд нийт 40,2 км авто зам баригдах ба Яруугийн голд 134м, Богдын голд 176м, Ширээгийн голд 134м, Шороотын хоолойд 29м буюу нийт 4 байршилд 450м төмөр бетон гүүр тавигдаж байна.

Мөн 7 байршилд авто зогсоол, 11 байршилд уулзвар гарц, 105 байршилд ус зайлуулах хоолой хийгдэж байна.

Одоогоор Алдархаан талаас 10 км замыг асфальтаар хучихад бэлэн болгосон ба энэ оны 11 дүгээр сар гэхэд 10 орчим км замыг хучиж, бүх гүүрийн тулгуур багануудыг цутгаж, дам нуруу тавих, ус зайлуулах хоолойнуудыг 100 хувь дуусгахаар төлөвлөж байгаагаа гүйцэтгэгч компаний удирдлагууд танилцууллаа.

Уг төслийг эхлэх үед аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр хүсэлт гаргасны дагуу Завхан аймгаас туслан гүйцэтгэгчээ сонгож, 70 гаруй иргэнийг ажиллуулж, хүнсний хэрэгцээний тодорхой хувиа хангаж байна гэв.

Зам барих ажлын үеэр урд чиглэлийн сумд руу зорчиход саадгүй байхаар туслах замуудыг гаргаад байна.

Ирэх оны 8 дугаар сард авто зам бүрэн ашиглалтад орж Улиастай-Цагаанхайрхан сум засмал замаар холбогдоно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан