Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
АТГ: Л.Хосбаярыг албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж байна

Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын орлогчоор ажиллаж байсан Л.Хосбаярыг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. 

Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1-д заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна. Прокурорын зөвшөөрөлгүй тул нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй тухай АТГ-аас мэдээлэв. 

Харин энэ талаар Л.Хосбаяр өнөөдөр хэвлэлд өгсөн мэдээлэлдээ "АТГ-т эрхэлж байсан ажлынхаа хүрээнд би тодруулгаа өгсөн. Өнөөдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22.1-т заасан ангиллаар татагдсан зүйл байхгүй." гэжээ. 

Тэрбээр Нийслэлийн Засаг даргын орлогчоос гадна нийслэлийн мега төслүүдийн санхүүжилтийн бүтцийг боловсруулдаг “Улаанбаатар Хөрөнгө Оруулалт, Менежмент ҮЦК” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан юм. Мөн одоогоор Нийслэлийн замын төсөл, хөтөлбөр эрчимжүүлэх төслийн зохицуулагчаар ажиллаж байгаа билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан