Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орж, ихэнх нутгаар дулаахан байна.

2026 оны 09-р сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл:Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-1.2 мм бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутгаар 14-19 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 18-23 хэм, говийн бүс нутаг, Орхон голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 28-33 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө халж, 27-29 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 26-28 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө 24-26 хэм дулаан байна.

2026 оны 09-р сарын 17-ноос 2026 оны 09-р сарын 21-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Хөвсгөлийн ихэнх сумд, Завхан, Архангайн зарим сумд, Булган, Сэлэнгийн хойд сумдын нутгаар 0.0-2.0 мм бага зэргийн бороо, 17-ны өдөр Завхан, Архангай, Булганы ихэнх сумд, Увсын зүүн, Хөвсгөл, Сэлэнгийн зарим сумд, Төв аймгийн хойд сумдын нутгаар, 17-18-нд шилжих шөнө Булган, Төв аймгийн ихэнх сумд, Хөвсгөл, Өвөрхангайн зарим сумд, Архангай, Сэлэнгийн өмнөд, Хэнтийн хойд сумдын нутгаар, 18-ны өдөр Завхан, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Дорнодын зарим сумд, Булган, Төв, Хэнтийн ихэнх сумд, Дорноговь, Сүхбаатарын өмнөд сумдаар, 18-19-нд шилжих шөнө Хэнтийн хойд сумд, Дорнод, Сүхбаатарын зарим сумдаар, 19-ний өдөр Дорнод, Сүхбаатарын зүүн сумдын нутгаар 0.0-15.0 мм бороо орно. Салхи 18-нд говь, тал хээрийн нутгаар, 19, 20-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 3-8 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 11-16 хэм, говийн бүс нутаг Дарьгангын тал нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан