Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд:

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх сумдын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.

2026 оны есдүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл:

23-ны өдөр Говь-Алтай, Архангайн ихэнх сумд, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөлийн зарим сумд, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд сумд, Булган, Төв аймгийн өмнөд сумдын нутгаар 0.0-7.0 мм бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 6-11 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:

Үүлэрхэг, оройдоо бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Өмнөх өдрөөс 3 хэмээр сэрүүсэж 11-13 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:

Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Өмнөх өдрөөс 4 хэмээр сэрүүсэж 13-15 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:

Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. Өмнөх өдрөөс 3 хэмээр сэрүүсэж 11-13 хэм дулаан байна.


2026 оны есдүгээр сарын 24-нөөс

2026 оны есдүгээр сарын 28-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Баян-Өлгий, Ховд, Хөвсгөлийн зарим сумд, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Булган, Сэлэнгэ, Хэнтийн өмнөд, Архангай, Төв аймгийн ихэнх сумдын нутгаар, 24-ний өдөр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн зарим сумд, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Хэнтий, Дорнодын өмнөд, Сүхбаатарын хойд сумдын нутгаар, 24-25-нд шилжих шөнө Завхан, Хөвсгөл, Архангайн зарим сумд, Дорнодын зүүн сумдын нутгаар, 25-ны өдөр Хөвсгөл, Архангайн ихэнх сумд, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумд, Завхан, Төв аймгийн зарим сумдын нутгаар, 26-нд Сэлэнгэ, Төв, Хэнтийн ихэнх сумд, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 27-нд Увс Завхан, Хөвсгөлийн хойд сумд, Хэнтий, Сүхбаатарын зарим сумд, Дорнодын ихэнх сумдын нутгаар зүүн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр 0.0-15.0 мм бороо, нойтон цас орно. Салхи 24-нд говь талын нутгаар, 26-27-нд нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж шөнөдөө Завхан, Заг, Байдраг голын эхээр 5-10 хэм хүйтэн, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 4 хэмийн хүйтнээс 1 хэмийн дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 10-15 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 6-11 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан