Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв

Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан Эрүүл мэндийн салбарт төрөөс баримтлах бодлогын хүрээнд, Монголын улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан Дотоодын болон Олон улсын эрүүл мэндийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаа, шинэ технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ, ололт амжилтыг нэг дор төвлөрүүлж, олон нийтэд сурталчлан таниулах, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох боломжуудыг үзэсгэлэнд оролцогч байгууллагууддаа олгох зорилготойгоор Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр жил бүр “Мишээл Экспо” олон улсын үзэсгэлэнгийн танхимд уламжлал болон зохион байгууллагддаг MEDICAL HEALTH TECHNOLOGY-2026 үзэсгэлэн албан ёсоор нээлтээ хийж байна.

Үзэсгэлэнд Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд, эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм ханган нийлүүлэх байгууллагууд болон эрүүл мэндийн салбарын бусад байгууллага оролцож байна. Мөн ОХУ, БНХАУ, БНСУ, Япон улс, Бүгд Найрамдах Турк Улс зэрэг улс орнуудын эрүүл мэндийн салбарын 120 гаруй байгууллагууд оролцож, шинэ технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцах, цаашдын хамтын ажиллагааны шинэ боломжийг бий болгох чухал талбар болж байна.

Үзэсгэлэнгийн хүрээнд улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүд иргэдэд зориулан үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо, эмчийн зөвлөгөө, эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөмж хүргэж байна.

Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, зөвлөгөөнд хамрагдсанаар иргэд өөрийн эрүүл мэндийн байдлын талаар мэргэжлийн мэдээлэл авч, шаардлагатай тохиолдолд цаашид ямар үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдах талаар зөвлөгөө авах боломжтой.

Мөн үзэсгэлэнд оролцож буй эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагууд бүтээгдэхүүнээ танилцуулахын зэрэгцээ иргэдэд зориулсан хямдрал, урамшуулалт худалдаа зохион байгуулж байна.

Энэ жилийн үзэсгэлэнгээр эрүүл мэндийн салбарт нэвтэрч буй шинэ техник, технологи, оношилгоо, эмчилгээний дэвшилтэт шийдэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл болон бусад инновацын бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

Иргэд, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг 9 сарын 24-27 өдрүүдэд “Мишээл Экспо” олон улсын үзэсгэлэн худалдааны төвд зохион байгуулагдах “Medical Health Technology 2026” нэгдсэн үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан