Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН-ын бүлэг: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ ТББХ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг 78 хувиар дэмжлээ Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн асуудлаар Япон улсын гурван яамны төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ "Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого”-д төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ “Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна Малчин, хоршоологчид мах, сүү, цагаан идээг дундын зуучлалгүйгээр худалдан борлуулна Тойм: Өчигдөр /2026.11.17/ хуралдсан байнгын болон түр хорооны шийдвэрүүд  Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар шатахууны үнийг бууруулах, тогтворжуулах тооцооллыг танилцуулна Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1957 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна

 

Нийслэлд хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 01-нээс  эхлүүлсэн.

Энэ эрт илрүүлэх үзлэг 12 дугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ.

837194330_1373316017910778_6727683719025467097_n

Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах ажлыг 332 ерөнхий боловсролын сургууль, 607 цэцэрлэгт Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар, дүүргийн эрүүл мэндийн төвүүд, өрхийн эрүүл мэндийн 150 төв хамтран зохион байгуулж байгаа юм байна.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хамрагдах хүүхдүүд насны бүлгээр

  • 3 настай 30,210 хүүхдийн өсөлт, хөгжил, хэл яриа, танин мэдэхүй, хөдөлгөөн, сэтгэхүйн хөгжил, хөгжлийн хоцрогдол болон аутизмын хүрээний эмгэгийн эрсдэлийг үнэлнэ.

  • 6 настай 35,835 хүүхдийг эрт илрүүлэгт хамруулах бөгөөд өсөлт, хөгжил, харааны чадвар, харааны эмгэг, зүрхний цахилгаан бичлэгт суурилсан үнэлгээг хийнэ.

  • 11 настай 37,120 хүүхдийн өсөлт, хөгжил, хараа, багана нурууны муруйлт, хазайлт, хавтгай тавхайн эрсдэлийг үнэлнэ.

  • 15 настай 30,017 хүүхдийг өсөлт, хөгжил, хараа, багана нурууны муруйлт, хазайлт, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн үзлэгт хамруулна. Нөхөн үржихүйн мэдээлэл, зөвлөгөө өгнө.

Эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдээ эрүүл мэндийн эрт илрүүлэгт товлосон хугацаанд идэвхтэй хамруулаарай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан