Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын чоно орос руу дүрвэжээ


Монголын зүүн нутгуудад цас их орсноос тэжээл, нутаг бэлчээргүй болсон чоно хил даван олноороо нүүдэллэж ирж байна гэж оросын Өвөр байгалийн хэвлэлүүд бичиж байна. http://chita.rfn.ru сайтад бичсэнээр бол эндэхийн чоно сүүлийн үед бараг хоёр дахин өсч мал сүрэгт халдах болсон байна. Шилкинскийн районд гэхэд л 120 хонь, 30 гаруй тугал, 12 унага иджээ. Монголын араатнуудын учруулсан хохирол хэдэн сая рублиэр хэмжигдэж байгаа гэнэ. Өвөр байгалийн байгаль хамгаалагчдын тооцоолсноор 4-5 мянган чоно байгаа нь ердийнхөөс хоёр дахин их байгаа юм байна.
Өнгөрсөн онд тус хязгаарынхан 900 орчим чоно агнасан ч энэ нь чонын тоо толгой өсөөд байгааг хязгаарлахад хангалттай нөлөө үзүүлэхгүй байгаа юм байна.
Одоо чонын арьсыг 7000 рублиэр авч,  дээр нь анчинд гурван мянга хүртэл рублийн урамшуулал өгч, зарим газарт 200 литр бензин өгч байгаа ч хариас нүүдэллэн очсон араатнуудаа цөөлж хүчрэхгүй байна гэж бичжээ.

0 Сэтгэгдэл
sain idej idej bgad butsaad ireesei
yaj tiim olon bdgiin uursduu agnahgui baisaar usgusun bj ,manaihan uursduu alaad duusgasan shu de,maluud baigaliin zohitsol bhgui bolson mongold
Удахгүй хүнийг чинь идэнэ дээ. Гуйж мөргөж байгаад нутагруу нь буцаавал аврагдана. Алж хядвал та нарыг идэж дуусгана шүү
Оросуудад: Чонон сүлдийг нэг унш
Хамгийн их уншсан