О.Цолмон Хууль зүйн сайдыг заналхийлсэн мессэж бичжээ
2013 оны 1 сарын 18

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинийг заналхийлсэн мессэж, 99102177 дугаарын утаснаас иржээ. Энэ утасны эзэн нь МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эхнэр О.Цолмон гэнэ. Тэрээр Хууль зүйн сайд руу “Чамайг занаж байгаа ээжүүд нэмэгдэж байх юм. Чи яасан зоригтой юм бэ. Ийм зоригтой хүн хүнтэй сууж хүүхэд гаргаж болдоггүй л юм даа. Хүүхдүүдээ бодохгүй байгаа юм уу, тоохгүй байгаа юм уу. Ямар их нулимс уудаг юм бэ. Энэ нулимсанд чи биш, чиний хүүхдүүдэд унана даа. Чамд хэн ч хэлсэнгүй гэж үү” гэсэн мессэж илгээсэн байна.

Энэ талаар Х.Тэмүүжин сайд "Би одоо юу хэлэх вэ. Хуулийн дагуу шалгах газар нь шалгана биз дээ. Ямар ч байсан утасны эзэнийг нь хүмүүс мэддэг юм билээ. Н.Энхбаярын О.Цолмон ийм үйлдэл хийсэнд гайхаад байх юм алга" гэжээ.  Тэрээр нөхрийг нь шоронгоос эмнэлэг рүү шилжүүлэхгүй байгааг эсэргүүцэн ийм мессэж бичсэн бололтой.

Өмнө Хууль зүйн сайдыг заналхийлсэн хоёр ч захиа ирсэн. Хууль хяналтынхан энэ захидлыг ШШГЕГ-ын дарга асан М.Ганхүүгийн эхнэр Н.Нарантуяа бичсэн болохыг тогтоосон билээ.
Б.Цэцэг
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Фото үзэх
Видео үзэх
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.