Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2013 онд эдийн засаг нь хамгийн их хурдтай өсөх улсын нэгээр Монголыг нэрлэлээ

“The Economist” сэтгүүл 2013 онд эдийн засаг нь хамгийн хурдан хөгжих улсаар Макаог нэрлэсэн байна. Учир нь, энд шинээр нээгдэх казино мөрийтэй тоглоомын хорхойтнуудыг Хятадаас олноор татна гэж үзэж байна.  Хоёрдугаарт, Монгол улсыг оруулжээ. Энд мөн л эдийн засгийн өсөлтөд нь Хятадын зах зээл ихээхэн хувь нэмэр оруулна гэсэн байна. Хятадын өсөн нэмэгдэж  байгаа түүхий эдийн эрэлт хэрэгцээ Монголын байгалийн баялгийг татаж, энэ салбарт нь Хятад ихээхэн хөрөнгө оруулж байгаа. Зэс алтны томоохон орд Оюутолгой энэ жил бүтээгдэхүүнээ гаргаж эхэлнэ.
Харин Хятадын өөрийнх нь эдийн засаг найман хувь өснө гэж байгаа ч тухайн үеэсээ болоод илүү ч өсч болох юм гэсэн байна.
Үүнээс гадна эдийн засаг нь хамгийн ихээр унах улсын тухай мэдээнд Грекийн эдийн засаг таван хувь унана гэж таамаглажээ. Ер нь, Европын холбооын эдийн засаг бүхэлд унана гэсэн байна. Саяхан Германы канцлер Ангела Меркель Европын холбооны хямралын тухайд “Төгсгөл болтол хол байна” гэж мэдэгдсэн юм.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан