Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхэд харах үйлчилгээг бүрэн бус боловсролтой хүмүүс эрхэлж болно

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Ганбаатар нар “Хүүхэд харах үйлчилгээ”-г хуульчлахаар Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах хуулийг төслийг өнөөдөр өргөн барьсан билээ. Тэд энэ хуулийнхаа талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Хууль санаачлагчдын мэдээлж байгаагаар хүүхэд харах үйлчилгээг хоёр хувилбараар хийхээр төсөлд тусгасан. Эхнийх нь гэрээр зургаа хүртэлх тооны хүүхэд харах өрх гэр, төвд суурилсан үйлчилгээ, хоёр дахь нь аж ахуй нэгж өөрийн ажилтан, үйлчлүүлэгчдийн хүүхдэд зориулсан хүүхэд харах төв байж болох аж. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 2-6 насны хүүхэд хамрагддаг бол уг үйлчилгээнд 1-6 насныхан хамрагдах боломжтой аж. Хүүхэд харах төвийн багш бүрэн дундаас дээш боловсролтой, тусгай сургалтанд хамрагдсан, эрүүл байх гэсэн шаардлага тавьж байгаа гэнэ. Хүүхдийг эрүүл аюулгүй орчинд, чанартай хоол хүнсээр хангаж, орчин тойрны болон суурь хэрэгцээний чадвар эзэмшүүлж чадах байгаа эсэх дээр  эцэг эхчүүд өөрсдөө хяналттай байхаар хуулийн төсөлд заасан гэдгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг онцоллоо.
Бага насны хүүхдээ харах хүнгүйн улмаас хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа 30 мянга гаруй эцэг эх ажлаа хийх боломжтойн дээр 8000 гаруй ажлын байр нэмэгдэнэ гэсэн урьдчилсан судалгааг хуулийн төсөл санаачлагч гишүүд хийжээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлэхдээ “653 цэцэрлэг шинээр барих шаардлагатай байгаа. Манай улсад 2-5 насны цэцэрлэгийн насны 220 мянган хүүхэд байдаг. Өнөөдрийн байдлаар 70 мянган хүүхэд буюу 35 хувь нь гэртээ цоожтой хаалганы цаана өдрийг өнгөрөөж байна. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй, хараа хяналтгүйгээс болж сард 15 хүүхэд цаг бусаар хорвоогийн мөнх бусыг үзүүлж байна. Энэ үйлчилгээ  төрийн ачааллыг бууруулахад нэмэр болно. 556 тэрбумаар 10 гаруй жил барих цэцэрлэгүүдийг нэмэлт хөрөнгө зарцуулахгүйгээр зургаан сарын хугацаанд шийдэж чадна. Мөн эмэгтэйчүүд маань гэртээ хүүхдээ хараад байж байтал өрхийн тэргүүн нас барсан тохиолдолд ажил хийж байгаагүй эмэгтэй хоосон хоцордог. Тиймээс үүнийг дараа дараагийн хуулийн төсөлд тусгана гэдгээ” УИХ-ын гишүүн С.Ганбаатар онцолсон юм.
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан