Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Амартүвшин Испанийн дуурийн уралдаанаас мөнгөн медаль хүртэв

Испани улсад зохион байгуулсан Франциско Винасын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаан дүнгээ гаргалаа. Энэ уралдаанд улсаа төлөөлөн оролцсон МУГЖ, дуучин Э.Амартүвшин хоёрдугаар байрт орж, мөнгөн медаль хүртсэн байна. Мөн тэрээр уралдааны үеэр зохиогдсон “Орос ари дууг хэн сайн дуулах вэ” хэмээх тэмцээний тусгай байрын шагналыг авч ганзагаа мялаалаа. Уг тэмцээний тэргүүн байрт хоёр хүн шалгарсан нь Литвийн дуучин Катерина, Польшийн дуучин Мишель Жакуб нар байлаа. Харин Э.Амартүвшингийн ард буюу гуравдугаар байрт Молдавын дуучин Валерий шалгарсан аж. Олон улсын залуу дуурийн дуулаачдын дунд зар­­ласан энэ тэмцээнд олон дуучин оролцсон бө­гөөд хагас шигшээд орох эрхийг 40 нь авчээ. Сүү­лийн шатанд 17 дуучин тунаж үлдэн өчигдөр шилд­гүүдээ шалгарууллаа. Манай улсыг төлөөлж  Э.Амартүвшингээс гадна МУГЖ Б.Солонго оролцсон юм.

0 Сэтгэгдэл
bayr hurgiyee Solongo gavyat yvaaguishdee ystoi burah ymaa
Medeelelee zov bichij suraachee ene bolovsrolgui setguulch nar medeeleliin tecnologi hogjson erin uyd baij ym haraad huulaad bichij chadahgui Olohgui bgaa bol ene haygaar orood sonirhtsgoo International Singing Contest Francisco Viñas - Gran Teatre del Liceu
Хамгийн их уншсан