Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Агаарын чанарыг сайжруулах бүс шинэчилжээ

Байгаль орчин, Ногоон хөгжлийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг сайжруулахаар  хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэсэн юм. Энэ хүрээнд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар хамтран шийдвэр гаргаж, нийслэлийн  агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоолоо. Шинэчлэгдсэн бүсээр  агаарын бохирдол  хамгийн ихтэйд тооцогддог Баянгол дүүргийн 7, 9, 10, 11, 16, 20, 21, 22, 23-р хороог нийслэлийн агаарын чанарыг сайжруулах нэгдүгээр бүс болгож энэ хэсэгт зөвхөн боловсруулсан түлш нэвтрүүлэхээс гадна айл өрхүүдэд бүтэн шаталттай ердийн зуух нийлүүлэх бүс болгожээ. Энэ шийдвэр гарсантай холбогдуулан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А-134/А-263 тоот тушаал, захирамж хүчингүй болж байна. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнийн урамшуулал олгох ажил 2011 оноос эхлэн хэрэгжиж, одоогийн байдлаар 118.0 мянга гаруй өрх хөнгөлөлт эдлэх ёстойгоос 53.0 мянган хэрэглэгч хөнгөлөлтөд хамрагдаад байна.

Хязгаарлалтын бүсэд орсон дүүрэг, хороог хүснэгтээр үзүүлэв

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан