Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цахилгааны үнийн урамшуулалтад хамрагдаарай

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор иргэдэд бүрэн шаталттай зуухуудыг хөнгөлөлттэй үнээр түгээж эхэлсэн билээ. Мөн энэ зуухыг авч хэрэглэж байгаа иргэдийг цахилгааны хэрэглээний үнээс хөнгөлөх шийдвэрийг өнгөрсөн жил Засгийн газраас гаргасан. Гэсэн ч иргэд мэдээлэл муутайгаасаа болоод цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах нь тааруу байгааг УБЦТС компанийн албаны хүмүүс хэлж байна.
Хан-Уул дүүргийн хэмжээнд л гэхэд 3000 гаруй айл өрх бүрэн шаталттай зуух авчээ. Тэр хэмжээгээр айлууд цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах учиртай. Гэсэн ч өнөөдөр 1000 хүрэхтэй үгүйтэй айл өрх цахилгааны хөнгөлөлт эдлэх эрх нь нээгдээд байгаа аж. Хэрэв энэ хөнгөлөлтөд хамрагдахын тулд иргэн та зуух худалдан авсан гэрээний нэг хувийг өөрийнхөө иргэний үнэмлэхтэй авчирч, харьяа дүүргийн ЦТСК-ийн иргэдэд үйлчлэх төв дээр ирж бүртгүүлэхэд л хангалтта йюм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан