Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.БАТ-ҮҮЛИЙГ ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА БОЛГОДОГ БАЙЖ

Ирэх амралтын өдрүүдэд машиныг дугаараар нь хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулна гэсэн мэдээлэл өчигдөр нийслэлийнхнийг бухимдуулав. Энэ сарын 26, ирэх сарын 2-ны бямба гарагт тэгш, энэ сарын 27, ирэх сарын 3-ны ням гарагт сондгой тоогоор төгссөн дугаартай машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэрийг Э.Бат-Үүл дарга гаргасан юм байх. Уг нь, замын ачааллыг бууруулна гэж байгаа. Цагаан сарын бэлтгэлээ амралтын хоёрхон хоногтоо базаадаг ажил ихтэй хүмүүст хамгийн оновчгүй шийдвэр болж туслаа. Таны яриад Ерөнхийлөгчид загнуулсан буруу талдаа хүрдтэй машины адилаар мөн л нийслэлчүүд бухимдаж өдрийг өнгөрөөлөө.
“Хүн амралтын өдөр гэртээ хэвтэнэ үү, гарч түгжрээд гацна уу өөрийнх нь дур”, “Ер нь, бүх машинтай хүнийг хориод, гэртэй айлыг хөдөө нүүлгэчих. Тэгээд замын түгжрэл, утаа арилна биз.
Бүх ажлаа хүчирхийлэл маягаар хийгээд бай”, “Нөгөө иргэдээсээ асууна гээд байсан яасан”, “Бат-Үүлийг замаа өргөн болгож, түгжрэл арилгах байх гэж сонгосон болохоос хүний эрхэнд халд гэж сонгоогүй байх шүү”, “Бат-Үүлийг огцруулахыг дэмжиж байвал тэр өдрүүдэд нь дуут дохиогоо хангинуулъя”, “Санал асуулга асуугаад бай­сан чинь Ерөнхийлөгчид заг­нуулсан шарандаа шууд шийдвэр гаргадаг айн”, “Бүгдээрээ энэ хязгаарлалтыг тоохгүйгээр хөдөлгөөнд оролцъё. Бүх машиныг тор­гоод байв гэж. Иргэдийн эрх чөлөөнд халдсан жинхэнэ коммунистууд” гэх иргэдийн бухимдсан сэтгэгдэл сайтын мэдээний араас хөвөрсөөр. Цагаан сарын бэлтгэл базаа­хаар яваа иргэд буузаа хийхийн тулд гулууз, гулуузаар нь мах, үхрийн хаа, гуя авч таараа. Нэмээд хонины ууц, үхрийн өвчүүгээ хэвийн боовтойгоо тэврээд явах уу.
Улаанбаатар хотын захирагч аа, одоо машины дугаартай ноцолдохоо болъё. Ард иргэдийг ингэж гэнэтийн шийдвэрээр бухимдуулдахаа болимоор юм. Үүл дарга аа. Тэртэй, тэргүй нийслэлийн иргэд замын түгжрэл, агаарын бохирдол, цалин хөлс, цалингийн зээл, орон сууцны лизинг, бараа бүтээгдэхүүний үнэ гээд өдөр бүр хангалттай стресстэй яваа.  Өнөөх таны өлсч ядарч туйлдаж “Хонхны дууг” хоолойгоо сөөтөл дуулж байсан ардчилал хаана байна... Ардчиллын үнэт зүйлс гэдэг хүний эрх чөлөө хаана байна... Хувийн өмч халдашгүй гэдэг нь хаана байна... Хэрвээ таныг ингээд машины дугаар, буруу талдаа жолооны хүрдтэй ноцолдохоос өөр зүйл хийхгүйг мэдсэн бол Замын цагдаагийн газар юм уу Авто тээврийн газрын даргаар томилох ёстой байж гэж ч бодогдох шиг.
Хэдэн жил ингэж дугаараар хязгаарлаж, автобусаа нэгдүгээр эгнээгээр уралдуулах юм. Хумих бодлого биш тэлэх бодлого баримтлахгүй юм уу. Хүссэн хүсээгүй өдрөөс өдөрт хот тэлж байхад хотын төвийн авто замын түгжрэлтэй зууралдаад суух уу. Гэр хороолол доторхи туслах зам, гарцуудыг олноор нь нээх бодлогоо хурдан хэрэгжүүлэхгүй юм уу. Ийм жижигхэн юманд бүхэл бүтэн гурван сарын хугацааг зарцуулчихлаа шүү дээ. Дөрвөн жилийн хугацаа ямар хурдан өнгөрдөг гэдгийг хамгийн сайн мэдэх улстөрчийн нэг дээ уг нь та. Дөрвөн жилийн амлалтаа хэрхэн хугацаанд нь багтаах талаар ард иргэд хүлээж найдаж байгаа шүү дээ. Хавартай зэрэгцэж биш урьтаж өнөөх яриад байсан инженерийн шугам сүлжээгээ эхлүүлэхгүй юм уу. Дүүргүүдэд шинээр газар олгох асуудлыг яаравчлуулахгүй юм уу. Өнгөрсөн бүтэн жилийн турш шинээр олгох газрын зураг төслөө гаргаж байна гээд аль ч дүүргийн газрын алба өргөдөл хүлээж авахгүй байгааг та мэдэх үү.
Магадгүй, ярьж байснаа­раа том оврын автобус эрхлэг­чид ард иргэдэд үйлчлэх тари­фаа өнөөдөр нэмээд 600 төгрөг болгосон бол яах вэ. Хөгш­чүүл, хүүхэд, сурагчид, хөгжлийн бэрхшээлтэй, дун­даж орлоготой иргэд зорчдог нийтийн тээвэр үнэ нэмэх гэж байхад та энэ талаар ганц ч үг өнөөдрийг хүртэл дуугарсангүй. Нийслэлийн Нийтийн тээврийн хэдэн нөхөд хэчнээн сараар нь тоо бодож, тооцоо хийж байна гээд л суугаад байдаг. Аз болоход улсын болон хувийн өмчийн автобус баазууд Цагаан сар болох гэж байгаа учраас иргэдэд дарамт учруулахгүй гэсэндээ тасалбарын үнэ нэмэхээ хойшлуулчихлаа.
Энэ мэт түм, буман асуудал таныг хүлээж байна аа. 1990 оны цагаан морин жилийн Монголын ардчилсан хувьсгалын үйл хэрэгт таны оруулсан хувь нэмэр бол их ээ их. Таны энгэрт гялалздаг Монгол Улсын Баатар цол үүнийг гэрчилнэ. 2012 оны сонгуульд нийслэлд олуу­лаа ялалт байгуулахад таны гардан гүйцэтгэсэн менеж­мент гайхалтай байсан уу байсан.
Ажлаа авангуут эрч хүчтэй эхэлсэн таны хэдэн ажлуудын ачаар орон нутгийн сонгуульд олуулаа болсон ялалтад хөтөлсөн гэдгийг намын нөхдүүд тань хүлээн зөвшөөрөх байх. Одоо харин үндсэн ажлаа хийе. Автомашины дугаар, япон машины талаархи “зүүд”-нээсээ сэрье. 

У.Бадамцэцэг

0 Сэтгэгдэл
Бат-үүл баатар аа та бол коммунист гэдэг үгэнд л дургүй юм байна. Харин үзэл бодол чинь бол коммунист юм.
Замын түгжрэл гэдэг хотын даргын анхаарал татсан асуудал шүүдээ. Хэрвээ анхаарал хандуулаагүй бол Бат-Үүлээ замын түгжрэлээ багасгаачээ гээд орилоод байж байх байсан байхдаа.
ENe LLR yu hiigeed bna aa oilgohoo bailaa songuuliin omno yu yu gej hudlaa shaagaad bsan be terniigee martchihdag yum bh daa
ENe LLR yu hiigeed bna aa oilgohoo bailaa songuuliin omno yu yu gej hudlaa shaagaad bsan be terniigee martchihdag yum bh daa
BID TATVARAA BUTEN JIL MASHINAA UNANA GEJ TULSUN. ILUU TULSUN MUNGUU BAT-UULEES NEHEMJILIY.HUDULMURLUJ OLSON MUNGUU HEN NEG AVILGACHIIN HUNII ERHEND HALDSAN SHIIDVERIIN ZOLIOSOND UGMUURGUI BNA.
CHAM SHIG UNAYA CH GESEN MASHINGUI HUN OND GAI BOLJ OI GUTMAAR TENEG YVAHAAR UHDEE
MASHIN TEREGVUI ZAYAGUIGEE GAIHAAL SUUJ BAI
CHI ZUGEER OLON YUM HUTSALGUI DUUGUI BAIJ BAIVAL BARAV.MASHIN TEREGGUI ZA
ХОХЬ НЭЭЭЭ ТА НАР ЯАХ ГЭЖ СОНГОСИЙН НАД БОЛ ТЭР ШИЙДВЭР ЭНЭ ТЭР НЭЭХ НӨЛӨӨЛӨЛӨХГҮЙ
CHAM SHIG UNAYA CH GESEN MASHINGUI HUN OND GAI BOLJ OI GUTMAAR TENEG YVAHAAR UHDEE
ЗӨВ ШҮҮ БҮХ МАШИН ГАРААД ЯВАХАД БҮГДИЙГ НЬ ЖУРАМЛАЖ ТОРГОЖ ЧАДАХГҮЙ
Ene ni ch deer biztei tugjerch neervee barj yvsnaas seluuhen tuhtai buh yumaa tsugluulaj bazaahgui yu
Hutsaach, bitgii alia alia yum yariad bai! Buh hun durguitsej bhad za surtei yum dadada geel gutsaj gene
Zass surtei yum, neg bol tugjeed uhlee geel neg bol tugjreed yavmaar bna geel yaah geed bdiin. Bayar temdeglehiin toloo tortsiimuu, 2 doloo honog neg neg odor yavaal bolooshd
MASHIN TEREGVUI ZAYAGUIGEE GAIHAAL SUUJ BAI
CHI ZUGEER OLON YUM HUTSALGUI DUUGUI BAIJ BAIVAL BARAV.MASHIN TEREGGUI ZA
Hutsaach, bitgii alia alia yum yariad bai! Buh hun durguitsej bhad za surtei yum dadada geel gutsaj gene
Ene aria heternee.zyyn tiishee ergehiig horiglood yamar teneg ni iim yum sedeg b.naa.hymyysee zygeer l soyoltoi bie bienee hyndetgeed yavbal ter hyazgaarlalt herggyi shyy dee. Yylee bolij yz
Өөрийхөө авгай хүүхдийг л манаж бай.Бидний түгжрэх чамд хамаагүй
БАТ-ҮҮЛ МНОГОЛД ОРУУЛЖ ИРЭХ ХУЖААГИЙН МАШИНЫ ҮЙЛДВЭРИЙН НУУЦ НОЁНТОН ГЭСЭН ШУВУУХАЙ НИСЭЭД БАЙСАН. БОДВОЛ ҮНЭН ЮМ ШИГ БАЙНА. ӨӨРИЙНХӨӨ ЭРХ АШГИЙГ АРД ТҮМНИЙХЭЭС ӨМНӨ ТАВИАД ЧИЧРЭЭД ДАЙРЧ БАЙГААГ НЬ ХАРАХААС ДУРГҮЙ ХҮРЧИХЛЭЭ. ХУЖААГИЙН ХОГ ШАХАГЧ
baatar darga odo bolio boli!
Ene zugeer l Japan mashiniig zah zeelees shahaj gargah tuluvluguuniih n neg heseg solongos mashin oruulj irdeg companuudiin dald yavuulgiin ehlel. Udahgui Japan mashin importolhiig horigloh yum baina daa
araichdee batyylee horongo gargahgui ard tumnii erh omch 2oor naadaad yahawdee chi bolchih za nowshoo
Batuul odoo bolimoor yumaa! Elbegeed zaginuulchaad sharandaa iim shiidver gargasan ni unen shuu dee
za huurhii uheh ni ch haashaa yum be, ter muur shig avgaigaa erhluuleed gertee turuus hulgailsan munguuruu hanatlaa ideed olon tumend gai bolohgui yavbal taarnaa. BIDNIIG MASHINTAI BOLSOND MANI BAT-UUL JAAHAN ATAARHAAD BAIH SHIG BAIGAA YUM SHIG BAINAA. TEGEED L BALAIRAAD MUU AMIDRAL ZALGUULDAG MASHINIIG MAANI HAANA BOONO, HORINO GEED ZUILEGTEED BAIH SHIG BAINAA.
Bat-Uul uhvel taarna,
za huurhii uheh ni ch haashaa yum be, ter muur shig avgaigaa erhluuleed gertee turuus hulgailsan munguuruu hanatlaa ideed olon tumend gai bolohgui yavbal taarnaa. BIDNIIG MASHINTAI BOLSOND MANI BAT-UUL JAAHAN ATAARHAAD BAIH SHIG BAIGAA YUM SHIG BAINAA. TEGEED L BALAIRAAD MUU AMIDRAL ZALGUULDAG MASHINIIG MAANI HAANA BOONO, HORINO GEED ZUILEGTEED BAIH SHIG BAINAA.
balaa yum balaadaj baih yum. uul gej keke
Zunug uvguniig yaraltai ogtsruulah heregtei,buruu songoltyn gaigaar yavgan uuts heviin boovoo uureed uavah uu
Үнэн ш дээ хотын дарга маань машин дугааргэж байхаар төсвийн хэдэн хүнийгээ цалинтай нь золгуулаачээ
goyo bichjee, ene hun ih zoruud munhag hun um
odoo bolio, uur uym hiilde hiih uym oldohgui baigaa bol ter utaatai, ter byryy gazar barisan barilgyydtai, ter musun kotoktoigoo temts ingeed baival daraagiin songyyli ydahgui bolno AN iig demjih hungui bolno. shu ter byryy hurdtei masin oryylahiig horiglohiig tegtlee huseed baigaa mashin importoldog kompaniin ezed tsuuhun shu ard tumen olon shuu. ter byryy hurdtei mashinii gerelees bolood avaar garaad baigaa uym bol ter gereliig ni solino bizde.
mashin avdag yum bilvv gj bodoj bsan odoo ch bolii dooo solongos hogoor yahav za yahav solongos hog avlaa gehed 7 honogt heden odor unah ch yum be de hmmmmm
bolioch dee chi yaasan ih zavtai yum be mashinaa dugaartai hootsldood bh yum :D tugjreed yvj l baig l de amraltin odrooroo oor ajlaa hii
garsan shiidver ni xeregjdeggui xotiin dargaa nogoo olon barilga gazriin asuudlaa shiidchix daraa ni bid buruu xurdtei mashinaa unaxaa bolij xoxiriyo doo
Энэ Батүүлийг замын газрын даргаар одоо томильё. Нээрээ өөр юу хийгээд байгаа юм. Энэ зам гэдэг баахан ПИАР хийхшивдээ. Нөгөө газар мазар буцааж авна гээд байсан яасан. Эхнээсээ ашиглалтанд ороод эхэлчихлээ. Баахан хоосон ПИАР.
ene unen shuu uul dargaa.... baatar darga minee. bidnii erh baga bagaar humigdaaad bn shuu..............
garsan shiidver ni xeregjdeggui xotiin dargaa nogoo olon barilga gazriin asuudlaa shiidchix daraa ni bid buruu xurdtei mashinaa unaxaa bolij xoxiriyo doo
Хамгийн их уншсан