Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орос дахь орчин үеийн боолчлол

Москвагийн нэгэн дүүрэг дэх багавтар “Хүнсний дэлгүүр”-ийн эзэн Жансул Истамбеков олон жилийн туршид боолын эзэн байж, тэднийг дэлгүүртээ хөлсгүй зарцалдаг байсан нь саяхан ил болжээ. Ойр орчмын иргэд тэр дэлгүүрийг бараа бүтээгдэхүүнээ хямд зардаг гэж л мэддэгээс биш хүмүүсийг, тэр дундаа нутаг нэгтэн бага ястнаа боолчилж байдаг гэж яахин мэдэх билээ. Тэнд боолчлогдож хэдэн жилийг өнгөрөөсөн узбек бүсгүй “Эрх чөлөөтэй болоод би хамгийн түрүүнээ яасан гэж  бодож байна. Ердөө гадаа гараад нэг их сайхан амьсгалсан. Цэвэр агаар ямар сайхан юм бэ. Бид чинь хэдэн жил хаашаа ч гарахгүй өдөр ч шөнө ч подвалд л байсан шүү дээ” гэсэн байна.
Лейла, Бакия болон бусад “боол”-ууд сурвалжлагчид хашаа ч зугтаах аргагүй байсан тухайгаа ярьжээ.
10 жилийн өмнө Бакия, Лейла хоёр Узбекстанаас Москвад ажил эрж иржээ. Хоёулаа ядуу айлын хүүхэд болохоор арай гайгүй цалинтай ажил олоод хийчих санаатай  ирсэн биш харин ч сахил хүртээд шал дордов гэгчээр байшингийн подвалд цементэн шалан дээр хоногт ердөө л 2-3 цаг унтаж, талх, төмсхөнөөр хооллон, гадагшаа гарах эрхгүйгээр байнга ажилладаг болох нь тэр. Хамгийн аймшигтай нь боолын эзэд тэднийг байнга зодно. Ямар ч баримт бичиг, мөнгө байхгүй болохоор хаашаа ч зугтаах аргагүй. Эцсийн эцэст тэднийг олон нийтийн идэвхтнүүд хөөцөлдөж байж сулласан байна.

Боолын эзэн хэн бэ

Энэ бол Казахстаны уугуул Жансул Истамбекова, түүний нөхөр Сакен Муздываев нар. Тэд Лейла, Бакия, Мутабар болон казахстан, узбекстанаас цагаачилж ирсэн 10 хүнийг ийнхүү олон жилийн турш ямар ч цалин хөлс, хоол, хувцасны зардалгүйгээр боолчилж байж. Боолын эзэнт гүрний салбар “Продукты” дэлгүүр  Москвагийн нэгэн дүүрэгт орон сууцны хороолол дунд байрлана.

Бакия болон Лейла

Бакие уг нь 35 настай ч илүү хөгшин харагдана. Түүний үүдэн шүд байхгүй, хуруу нь хугараад мойнийн эдгэсэн, толгой, цээж, нуруундаа гүнзгий шархны сорвитой, чих нь урагдсан, хөлийн нь судас бүдүүрсэн.
Түүний хүү Бауржан бусад хүүхдүүдийн нэгэн адил подвалд төрж. Үеийнхэн нь сургуульд явж байхад тэр хүү саяхан л ярьж сурч, хүмүүсээс байнга айж бэргэнэ. Гадагш гардаггүй болохоор хэдийнээ рахиттай болжээ. Юугаар хооллож, яаж амьдарч байгааг эх нь мэдэхгүй, түүнтэй хагас жилд л нэг удаа уулзуулна.
Бакиягийн дэргэд Лейла сууна. Уг нь царайлаг, инээмсэглэсэн 26 настай залуу бүсгүй. Чөлөөлөгдсөнийх нь дараа эмч үзээд тархиндаа хүнд гэмтэлтэй, гарын хэдэн хуруу нь хугарч буруу эдгэсэн гэсэн онош тавьжээ. Гуравдугаар сард тэр хүүхэд төрүүлнэ. Өмнө нь тэр хоёр хүүхэд дутуу төрүүлж байсан гэнэ. Одоо гарах хүүхэддээ түүний нөхөр болох Сейлхан тэр хоёр  нэр өгөөгүй л байгаа гэсэн. “Бидэнд тийм юм бодож байх зав ч байдаггүй байлаа. Тэр бүү хэл хоорондоо ярих ч хязгаартай байсан шүү дээ. Одоо л бид ирээдүйнхээ тухай бодож байна” гэж тэд ярьж байна.

Суллагдсаны дараа

Бид Бакиегийн хүүтэйгээ хамт түр байгаа байранд уулзсан. Боол байсан энэ хүмүүст хүний эрхийг хамгаалах байгууллага энэ байр, хувцас, хоол хүнс олгож байгаа гэнэ. Бидний уулзалтад  Лейла, Сейлхан нар ч зочилж ирсэн. Ширээн дээр хоол хүнс, ундаа, жимс, талх хиам бяслаг гээд энэ бүхнийг тэд 10 жил огт амсаагүй. “Эрх чөлөө гэдэг чухам л энэ. Ширээ дүүрэн байгаа энэ бүхнээс дуртайгаа сонгоод идэж болно. Гэртээ байж ч болно, гадагшаа гараад зугаалж ч болно” хэмээн тэд ярьж байна.
Тэд боолын эзнийхээ тухайд “Түүнийг үхээсэй гэж бодохгүй байна. Тэдэнд шорон л хангалттай. Эрх чөлөөгүй байхыг үзэг” гэцгээсэн. Гэхдээ бас тэд Жансул Истамбековаг ямаршуухан байгааг харахсан гэнэ. “Би түүнд юу хэлэхээ мэдэхгүй байна. Харахаараа юу хэлэхээ шийднэ” гэж Лейла хэлж байна.
Ингэж ярьж байгаа ч хөөрхий  эмэгтэйчүүд бүрэн эрх чөлөөтэй болсондоо бас л итгэхгүй “Жансул биднийг эрж, төрөл төрөгсөд рүү минь утасдаж, мөнгө төгрөг амлаж байгаа даа” хэмээн сэтгэл зовнисоор. Харин Бакия “Гэхдээ бид одоо ганцаараа биш, бидний ард сайн санаат хүмүүс байгаа. Тэдэнд талархахаас яахав” гэж байна.

Лейла суллагдаж эрх чөлөөтэй болсон анхны өдрийнхөө тухайд “Сэтгэл нэг л амраад лангууныхаа ард зогсоогоороо унтчихсан. Дараа нь гадаа гарсан. Яах гэж байгаагаа ч мэдэхгүй салхинд гарч, төрөл төрөгсөд рүүгээ утасдсан. Сураг сонсолгүй хэчнээн ч жил өнгөрсөн байлаа даа” гэж ярьж байна. Дараа нь ээж минь ирсэн. Тэгэхэд ээж минь уйлаад л, харин би уйлаагүй. Ээж надаас яагаад чи уйлахгүй байна гэж асуухад би, “Би 10 жилийн турш өдөр бүр уйлж байлаа. Одоо нулимс минь барагдсан. Таныг харахад сайхан байна, тэгэхээр уйлаад ч яахав” гэсэн хэмээн Бакия ярьж байна.
Эрх чөлөөгүй байсан он жилүүдийнхээ тухайд Лейла “Сүүлдээ амьдрал ийм л байх ёстой юм шиг санагддаг болсон. Өдөр бүр нэг л янзаараа, түүндээ бүр хэвшил болчихсон. Зөвхөн л ажиллах ёстой юм шиг. Дэлгүүрийн гадаа огт  өөр ертөнц байгааг мэдээд байсан ч бидэнд зугтаах боломж ч, газар ч байгаагүй” гэж байна.

“Цус чинь гараагүй байна аа, гэхдээ бүү тайвшир”

Жансул Истамбекова хатагтай дэлгүүртээ боолчуудын хэн нь ч зугтаахын аргагүй тийм орчин бүрдүүлж чадсан гэнэ. Лейлагийн үгээр бод тэр, түүний нөхөр, том хүү гурав бол хүнийг сэтгэхүйн хувьд бүрэн алж чаддаг хүмүүс гэнэ. “Шинэ боол авчрахаараа бусдынх нь нүдэн дээр бүр зориуд цус нөжтэй нь холилдтол зоддог. Охид, бүсгүйчүүд үүнийг хараад маргааш өдөр нь тэдний санаанд таарахгүй ямар нэг юм хийвэл юу хүлээж байгааг ойлгож шантардаг. Эзэн авгай намайг хоёр сар зодоогүй, харин Бакияг бол зодсон. Энэ бүхнийг харж байсан болохоор надад аймшигтай” гэж Лейла ярж байна.
Харин Бакия “Эндээс гарсан ч бид олно” гэж биднийг сүрдүүлдэг. Тэд үнэхээр ойд аваачаад алчихаж чадна. Өдөр бүр зоддог. Бүр инээмсэглэсэнгүй гэж зоддог. Заримдаа бүгдээрээ нийлээд зодно. Худалдан авагч ямар нэгэн юмыг шалгаад гомдолтой байвал шууд л тэдний өмнө зоддог. Зодож зодчихоод эзэн авгай “Одоохондоо цус гарсангүй, гэхдээ бүү тайвшир” гэдэг байлаа хэмээн Бакия дурсч байна.  
Дэлгүүрийн дотор бүхий л газар, подвалд ч ажиглалтын камер байрлуулж, эзэн авгай байнга харж байдаг байна. Ийм болохоороо подвалын гэрлийг шөнө ч унтраахгүй. Боолууд худалдан авагчтай харилцах, ямар нэг юм ярих хориотой, зөвхөн асуултад нь товч хариулах ёстой.
Энэ хугацаанд боол эмэгтэйчүүд тус бүр нэг нь нэг, зарим нь хэд хэдэн хүүхэд төрүүлсэн. Эзэн авгай тэднийг авна, хуурамч бичиг баримт бүрдүүлээд Казахстан руу илгээдэг байх, сураггүй л болдог. Эсвэл дэлгүүрээс холгүй тусгай байранд байлгана. Түүгээрээ боолчуудаа барьцаална. Тэднийг суллах үеэр тэнд таван хүүхэд байсан байна. Яагаад зугтаагүй юм бэ гэсэн асуултад хөөрхий хүүхнүүд “Яаж хүүхдээ хаяад зугтаах вэ дээ” гэсэн нь ийм учиртай.
“Жансул бүгдэд архи өгдөг. Охидыг тэгээд л бусдад хүчиндүүлнэ. Охид согтуу болохоор юу ч мэдэхгүй, юу ч санахгүй, тэгээд л хүүхэдтэй болдог” гэж Лйела ярьж байна.
Бакия нь “Би 2003 онд хүүхэд гаргасан. Жансул түүнийг аваад хоёр жилийн дараа охин чинь үхсэн шүү гэсэн. Ер нь тэр бүх хүүхдийг авдаг юм” гэж байна. Лейла ч гэсэн охинтой байсныг 4 настай байхад нь өнгөрсөн хавар эзэн авгай Казахстан руу аваад явж. Намар нь ирэхдээ охин чинь хоёрдугаар давхрын цонхоор унаад үхсэн шүү гэж хэлжээ.
Сэжиг авсан худалдан авагчид заримдаа цагдаа руу утасдаж хэлдэг байж. Харин эзэн авгай цагдаагийнханд шампанск, шоколад, жимс, ногоо хийсэн бэлэг сэлт бэлтгээд л угтдаг байна.
Лейлагийн том хүү одоо зургаан настай. Бахыт гэдэг нэр нь казахаар “аз жаргал” гэсэн утгатай.  Бусад хүүхдээс ялгаатай нь тэр дэлгүүрт амьдардаг. “Баха чинь Жансулын бага хүүтэй чацуу болохоор түүнд үйлчилдэг. Тэр жаал юу л гэнэ түүнийг нь миний хүү гүйцэтгэдэг байсан. Би яахав хүүгээ өрөвдсөн харцаар харахаас хэтрэхгүй. Жансул түүнийг үхтэл нь зоддог байсан” гэж бүсгүй ярьж байна. Үнэхээр ч тэр жижигхэн хүүгийн толгой, биеэр нь өчнөөн сорви байлаа. Жаахан Бахыт бас дэлгүүрт яг л том хүн шиг ажиллаж чадах хэрээрээ бараа зөөж, тавиур дээр өрдөг байж. Зургаан настай энэ хүү одоо л гадаа тоглож, хүүхэлдэйн кино анх удаа үзэж, чихэр идэж байна.

Дэлгүүрээс гарвал

“Би нэг удаа оргосон. Гудамжаар гурав хоног явлаа. Манайд ирж байсан нэг худалдан авагч Жансулд хэлээд намайг буцааж авчирсан. Үхтэл минь зодсон” гэж Бакия ярьж байна. Лейла ч 2009 онд зугтаахыг оролдож цагдаагийн хэсэгт хандсан байна. “Өргөдөл бичээд өгсөн чинь цагдаагийнхан намайг Жансулд эргүүлээд л өгсөн. Тэрнээсээ эссэн юм болсон” гэж тэр нулимс дуслуулан ярьж байна. Дахиад тэд тэндэхийнхээ цагдаагийн хэсэгт хандаагүй гэнэ. Цагдаа нар ирлээ ч Жансул бэлэг сэлт өгдөг, заримдаа цагдаагийнхан өөрсдөө ирээд “Төрсөн өдрөө тэмдэглэх гэсэн юм, ширээ засах юм” гээд аваад явдаг гэнэ.
Боолчууд сүүлдээ дэлгүүрээс гарах ганцхан арга бол амиа хорлох л гэж ярьдаг байж. Гэхдээ л байнга ажиглаж байдаг болохоор бас худал. Гэхдээ л эзэн авгайн холын хамаатан нэг залуу, Айнур гээд нэг бүсгүй амиа хорлохоор оролдож байж. Хамаатан залуу нь дүүжилж амиа хорлосон бол хүүхэд асардаг Айнур гэдэг бүсгүй байнга зодуулсаар байгаад эм ууж өөрийгөө хорлох гэсэн ч Жансул гэрээд нь буцаасан гэнэ. Бас нэг бүсгүй цууны хүчил ууж өөрийгөө шатаахыг завдаж түлэгдсэн. Эзэн авгай эмч дуудаагүй, гэрээд нь буцаасан ч замдаа үхсэн гэнэ.
Өөр нэг 17 настай охин өвдөөд подвалд нас барсан байна. Хоёр долоо хоног ажилласан туранхай тэр охин муудаад явж чадахаа болиход эзэн авгай Бакияг харж бай гэсэн ч эмч дуудаагүй, тэр охин шөнө нь нас баржээ. “Эзэн авгай харин намайг  хүнд битгий хэлээрэй, юугаа харж гөлөрсөн юм” гэж загнасан гэж ярьж байна. 


Улаан талбайд хийх клип

Мутабар бол Ташкентаас ирсэн дуучин бүсгүй. Тэр казах, туркмен, солонгос, бас араб хэл мэднэ. 25 настай бүсгүй театрын сургууль төгсөөд солонгост нэг жил ажиллаад ирсэн байхад нь Жансул тааралдаж “Улаан талбайд Тимати, Филипп нартай клипэнд тоглуулна” гэсэн санал тавьжээ. Тэгээд л Москвад ирмэгц нь паспорт, утас, зөөврийн компьютер зэргийг нь хураан авч дэлгүүртээ ажиллуулж эхэлсэн байна. Тэр ч бүү хэл залуухан, царайлаг түүнийг ямар нэгэн саунд хоёр сая рублиэр худалдах гэж байж”. Мутабарыг зоддоггүй байсан нь ч ийм учиртай байсан байж мэдэх. Харин түүний нүдэн дээр Лейлаг цус нөжтэй нь холилдтол  зодож байжээ.

Одоо юу болж байна вэ

Боолчуудыг чөлөөлсний дараа эздэд нь эрүүгийн хэрэг үүсгэж. Эрүүгийн хуулийн “Хүний эрх чөлөөг хууль бусаар хязгаарлах” гэсэн зүйл ангиар ял төлөвлөж. Гэтэл районы  прокурор “Олон нийтийн дунд хүний эрхийг хязгаарлана гэж юу байсан юм” гээд тогтоолыг нь өөрчилж. Хүний эрхийг хамгаалагчдын томилсон өмгөөлөгч энэ талаар  Ерөнхий прокурорт гомдол гаргасан байна. Дээр нь бас Жансул хатагтай дэлгүүрийн бүхий л камерын бичлэгийг устгасан болохоор энэ хэрэг юу болж төгсөх нь тодорхойгүй байна. Гэрчүүд болох байнгын худалдан авагчид ч  орох бүрий л лангууны ард нэг бүсгүй байж байдаг. Хоногийн 24 цаг ажилладаг, заримдаа энд тэнд нь хөхөрчихсөн байдаг л байсан. Юу болдгийг бид яаж мэдэх вэ” гэж мэдүүлж. Энд юм нь гайхалтай хямд байдаг байж. Гэтэл энэ хэргийн дараа бүх барааны нь үнэ нэмэгдсэн гэнэ. Нэг эмэгтэй “Би байнга л энд ирдэг. Урьд нь өндгийг 30 рублиэр авдаг байсан, одоо 48 рубль болж. Нэг удаа ирэхэд худалдагч Зарина жирэмсэн атлаа энд тэндээ хөхөрчихсөн байсан. Би тэгээд, чи жирэмсэн, гэтэл нөхөр чинь чамайг зоддог юм уу даа” гэж хэлж байсан гэжээ. Бас нэг үйлчлүүлэгч бүх худалдагч нь л байнга хөх нүдтэй байдаг. Лейла байнга л хөхөрчихсөн, түүн дээрээ яг л алиалагч шиг хөх тень тавьчихсан байдаг. Сайн бүсгүйчүүд байсан даа” гэж ярьжээ.
Орчин үеийн орос орон дахь боолчлол нэг иймэрхүү байдаг байна.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Оросууд учраас тоохгуй оодгуйтэж байгаан. Новшийншдээ оросууд
Казакуудыг давруулж болохгүй бололтой шүү.
Бага Ястангууд л 1,1 ийгээ боолчилсон байна ш дээ.
hasguud davarval iim bolj baigaam daa
Нэг арга хэмжээ авах байх даа, Бага ястнуудаа ямао байдгийг мэсэнээс хойш
ӨӨ хөөрхий дөө , коммунизмын оронд ч юм юм байх юм даа
Соёлжсон нийгэмд ийм зүйл байдаг гэхэд итгэмээргүй юм. Аймшигтай юм.
aimshigtai yum bee burhan mine
Хамгийн их уншсан