Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Интернетийн дайсан болсон 10 улс

Интернет хэрэглэгчдйин тоо манай гариг дээр сүүлийн хэдэн жил байнга өссөөр, өдөр тутмын хэрэглээ болж. 2006 онд манай гаригийн хүн амын дөнгөөж тавны нэг нь л интернет ашиглаж байсан бол 2011 оны сүүлийн дүнгээр энэ тоо нийт хүн амын гуравны нэг болж өсчээ.

Гэхдээ Интернет ашиглахыг хязгаарлах, дэлхий дахины мэдээ мэдээллээс тусгаарлахыг олон орны засгийн газар эрмэлзээср байгаа нь нууц биш. Саяхан хараат бус Freedom House байгууллага “Интернет сүлжээний эрх чөлөө 2012 он” гэсэн илтгэлээ хэвлүүлсэн байна. Энэ илтгэлийн үндсэн дээр 24/7 Wall St сайт интернетэд хяналт тавьж хязгаарладаг 10 орныг тодорхойлжээ. Эрүүл ухаанаар бодоход хамгийн хоцрогдсон, ядуу орнууд ингэж хязгаарладаг болов уу гэтэл бас тийм биш, янз бүр байна. Ихэнх нь ядуу орон л доо. Нэг хүнд дотоодын нийт бүтээгдэхүүн нь ердөө 374 ам.доллар болдог Эфиопи, АНУ-ын эдийн засгийн 657-ны нэгтэй тэнцэх эдийн засагтай Бахрейн гээд л....Гэтэл нөгөө талд нь хөгжлийн хурдаараа дэлхийн  тэргүүлж байгаа Хятадад бас л интернетэд хязгаар тавьж энэ жагсаалтад орчихсон байх жишээтэй.

Харин төрийн байгуулал, улс төрийн дэглэм бол  нөлөөлж байна аа.
Freedom House интернетийн эрх чөлөөг 100 балл гэж үзээд энэ 10 улсыг жагсаасан байна.

1. Иран  
Интернет-эрх чөлөө: 90 балл
Интернетэд нэвтэрдэг хувь: 21хувь  
Хүн ам: 79 млн
 Нэг хүнд оногдох ДНБ: 4526 доллар  

Уг нь Иранд интернетийн эрх чөлөө 2009 оны ерөнхийлөгчийн сонгууль хүртэл гайгүй байж. Сонгуулийн дараа л тогтворгүй байдал үүссэнээс болж эрх баригчид мэдээллийн олон сайтыг хааж, орох эрхийг нь хязгаарлаж,  заримдаа бүхэлд нь хаадаг болсон байна. Одоо интернет эзэмшигчдэд хувийн мэдээллээ тавьж байх, шинээр ашиглагчид өөрийгөө бүртгүүлж байх шаардлага тавьж байгаа юм.

2. Куба
Интернет-эрх чөлөө : 86 балл
Интернетэд нэвтэрдэг хувь: 5 хувь  
Хүн ам: 11 млн.
Нэг хүнд оногдох ДНБ: 5397 доллар   

Интернетийн сүлжээнд нэвтрэхэд хаалттай орны нэг. Бусад орноос ялгаатай нь программ хаах, сүлжээ хязгаарлах тун нарийн арга хэрэглэдэг. Компьютер, интернетийн эрх асар өндөр үнэтэй. Кубачуудын сарын дундаж цалин 16 ам.доллар байхад компьютер ойролцоогоор 722 доллар. Гар утас ашиглагчдын тоо өсч байгаа ч энэ утаснууд нь интернетэд орж болдоггүй гэж хэвлэлүүд тэмдэглэж байна.


3. Хятад
Интернет-эрх чөлөө : 85 балл
Интернетэд нэвтэрдэг хувь: 38
Хүн ам: 1.3 тэрбум
Нэг хүнд оногдох ДНБ:  5430 доллар  

Мөн л эрх баригч намын үзэл сурталд нийцэхгүй контентыг хянах нарийн тогтолцоотой. Засгийн газрын түвшинд ч, орон нутагт ч интернет, контентод хяналт тавих хэдэн зуун мянган хүн ажилладаг гэж тэмдэглэжээ. Засгийн газар эрх баригчдын эсрэг ямар нэгэн мэдээллийг тэр дор нь илрүүлж  маш шуурхай арга хэмжээ авдаг. 2012 онд 16 сайтыг хааж, зургаан хүнийг баривчилсан байна. Twitter гэхэд л өнөө болтол хаалттай хэвээр.

4. Сири
Интернет-эрх чөлөө: 83 баллов
Интернетэд нэвтэрдэг хувь: 23
Хүн ам: 23 сая.
Нэг хүнд оногдох ДНБ:  2893 доллар

Хүн амынх нь 23 хувь интернетэд ордог, 63 хувь нь гар утас ашигладаг. Ерөнхийлөгч Башар Асадыг эсэргүүцсэн сөрөг хүчнийхэн, засгийн газрынхан ч гэсэн үйл явдлын мэдээллийг гар утсаар бичиж  You Tube  сүлжээ ашиглан түгээж байгаа. Энэ нь ч энэ ороонд болж байгаа үйл явдлыг гадаад ертөнц   таньж мэдэхэд хэрэг болж байна.  Эрх баригчид өнөгийн дэглэмийг эсэргүүцсэн мэдэлэл, сэтгэгдлийг хаах, хязгаарлах гэж янз бүрийн арга хэрэглэж байгаа. Энэ арга хэмжээний хүрээнд блогчил, интернет ашиглагчдаас олон хүнийг баривчилсан байна.

5. Узбекистан
Интернет-эрх чөлөө: 77 баллов  
Интернетэд нэвтэрдэг хувь: 30%
Хүн ам: 30 сая
Нэг хүнд оногдох ДНБ: 1546 доллар  

Интернетэд нэвтэрдэг хувь Узбекийн ерөнхийлөгч уг нь интернет ашиглахыг чөлөөтэй гээд байгаа Засгийн газар урьдынхаараа интернетийн сэтгэгдэлд хяналт тавьсаар байгаа орон. Засгийн газрыг шүүмжилсэн сайтууд байнга хяналтад орж байгаа. Мэдээлэл солилцох, хайлтын системүүдийг түр хугацаагаар хаачихсан. 2011 онд узбекийн нисэх буудалд зорчигчийн зөөврийн компьютерийг хурааж, мэдээллийг нь шалгаж байсан тохиолдол бий.

6. Эфиопи  
Интернет-эрх чөлөө: 75 баллов  
Интернетэд нэвтэрдэг хувь: 1
Хүн ам: 87 сая
Нэг хүнд оногдох ДНБ:  374 доллар  

Африкийн энэ ядуу оронд интернет үндсэндээ ашигладаггүй гэхэд болно. 87 сая хүний  ердөө нэг хувь нь л нэвтэрч байна шүү дээ. Дээр нь бас олон сайт хаалттай, зариыг нь хязгаарласан. 2005 онд болсон сонгуулийн дараах үймээнээс хойш Blogger хаалттай хэвээр. Интернетийн хурд маш муу болохоор дүрс бичлэг үзэх арга байхгүй. Бас л интернетэд нэвтрэхэд хувийн мэдээлэл, нууц үг ашигладаг болгохоор Засгийн газар төлөвлөж байгаа.

7. Мьянма
Интернет-эрх чөлөө: 75 баллов
Интернетэд нэвтэрдэг хувь: 1%  
Хүн ам: 55 млн.
Нэг хүнд оногдох ДНБ: —   

Хэдэн арван жилийн туршид л хэвэл мэдээлэлд хяналт тавьж ирсэн улс. Интернетэд эрх баригчдын тухай сөрөг мэдээлэл гаргахгүй хэмээн цэргийн хунт гадаадын сэтгүүлчдийг бараг оруулдаггүй байсан бол одоо зарим зүйл өөрчлөгдөж байгаа. Өнгөрсөн наймдугаар сард засгийн газар хэвлэлийн хяналтыг өөрчилж, BBC болон  Reuters сайтыг нээнэ гэж зарласан.

8. Вьетнам
Интернет-эрх чөлөө: 73 балл
Интернетэд нэвтэрдэг хувь: 35
Хүн ам: 89 сая   
Нэг хүнд оногдох ДНБ: 1411 доллар

2000 оноос хойш энэ улсын интернетэд нэвтэрдэг хүний тоо 0,3 хувиас өсч 2011 онд 35 хувь болсон. Интернетэд нэвтэрдэг тоо өсөхийн хэрээр засгийн газар сэтгэгдлүүдэд тавих хяналт, Facebook-ийг хязгааралах бодлого нарийн болгосоор байгаа. Эрх баригчдыг шүүмжилсэн олон тооны блогчдыг баривчилж шоронд хийсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн наймдугаар сард блогч, идэвхтэн ЛеКуок Куаныг барьж шоронд хийгээд байгаа.

9. Бахрейн
Интернет-эрх чөлөө: 71 балл
Интернетэд нэвтэрдэг хувь: 77
Хүн ам: 1,3 сая
Нэг хүнд оногдох ДНБ: 18184 доллар   

Уг нь ч хүн амынх нь дөрөвний гурав нь интернетэд нэвтэрдгээрээ ойрхи дорнодод толгой цохьдог улс. Ганцхан эрх баригчид мэдээллийг хянаж, хязгаарладаг. 2011 онд хаан Хамадын эсрэг бослогын үеэр засгийн газар гадаадын сэтгүүлчийг баривчилж байсан. Орон нутгийн блогч Махмуд аль-Юсефийг ч баривчилсан.

10. Саудовская Арави     
Интернет-эрх чөлөө: 71 балл
Интернетэд нэвтэрдэг хувь: 48
Хүн ам: 29 сая
Нэг хүнд оногдох ДНБ:  20540 доллар  

Энэ улсад интернет 1998 онд л нэвтэрсэн. Одоо хүн амын нь бараг тал интернетэд нэвтэрдэг ч  эдний тал нь л өнгөрсөн жилээс хэрэглэгч болсон. Интернет ялангуяа Twitter-ийг байнга хааж хязгаарладаг улс. Блогчдод ч халтай. Бүх төрлийн утсан дээрх электрон шууданг ч хааж, дамжуулж байгаа мэдээллийг автоматаар шифрлэдэг болсон.

0 Сэтгэгдэл
Магадгүй
10 дахь нь манайх болох гээд байгаа юм бишүү
10 дахь нь манайх болох гээд байгаа юм бишүү
10 дахь нь манайх болох гээд байгаа юм бишүү
Хамгийн их уншсан