Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын Ерөнхийлөгч Харвардын Төрийн удирдлагын сургуулийн деканыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Давосын чуулга уулзалтад оролцох үеэрээ олон орны төр засгийн тэргүүнүүд болон эрдэм шинжилгээ судалгааны төвийн удирдлагуудтай уулзаж байна.
Тухайлбал тэрээр Харвардын их сургуулийн Жон Кеннедигийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуулийн декан Дэвид Эллвүүдийг хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр профессор Эллвүүд өөрийнх нь сургуулийн төгсөгч Харвардад олж авсан боловсролоо улам бүр бататгаж, олон улсын бодлого тодорхойлогчдын уулзалтад оролцон ардчиллын үнэт зүйлийг түгээхэд амжилт олж байгаад бахархаж буйгаа илэрхийлээд Эдийн засгийн чуулганыг сурвалжилж буй Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдөд ярилцлага өгсөн юм.

Тэрээр “Харвард бол дэлхийн бодлоготнуудыг бэлтгэхэд чиглэсэн хамгийн шилдэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Манай сургуулийг сонирхсон монголын залуучуудад хандаж хэлэхэд бид Та бүхний өмнө нээлттэй байх болно” хэмээв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан