Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Чалко” “Эрдэнэс Таван Толгой”-той байгуулсан гэрээгээ өөрчлөхгүй гэжээ

Хятадын Хөнгөн цагааны корпорац буюу “Чалко” компани “Эрдэнэс Таван Толгой”-г гэрээгээ хүндэтгэхийг шаарджээ. Чалкогийн “Bloomberg”-т мэдэгдсэнээр бол “Өнгөрсөн арваннэгдүгээр сард тус компанийн худалдааны менежерүүд Монголын албаны хүмүүстэй уулзаж, үнэ, тээвэртэй холбоотой асуудлаар хэлэлцэж ярилцсан учраас одоо гэрээний суурь нөхцөл өөрчлөгдөх ёсгүй” гэсэн байна.
 “Эрдэнэс Таван Толгой” компани “Чалко”-той 2011 оны долдугаар сард байгуулсан гэрээнийхээ нөхцлийг өөрчилж, нүүрснийхээ үнийг нэмэгдүүлэн, тээвэрлэлтээ бууруулах хүсэлтэй байгааг компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь мэдэгдсэн. Тус компани энэ сарын 11-нээс эхлэн Чалко тэргүүтэй худалдан авагчдадаа нүүрс экспортлохоо зогсоосон юм.  Учир нь, Эрдэнэс Таван Толгой логистикийн үйлчилгээ үзүүлэгч Алтанговьд мөнгөө ч төлж чадахгүйд хүрсэн. Тэд одоогийн байдлаар таван тэрбум төгрөг буюу 3,6 сая ам.долларын төлбөрөө төлөөгүй учир Алтанговь тээвэр хийхээ зогсоосон байна. Тиймээс өрөө төлж, дэд бүтэц байгуулах хөрөнгө санхүүтэй болохын тулд Засгийн газраас 500 сая ам.долларын зээл хүсчихээд байгааг компанийн захирал мэдэгдсэн юм.   Гэвч Чалкогийн зүгээс гэрээг өөрчлөх ёсгүй, өмнөх гэрээ хэлцлээ хатуу чанд мөрдөнө гэдэгт итгэж байна хэмээн “Bloomberg”-т илгээсэн и-мэйлдээ мэдэгджээ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
iim gereeg mongoliin talaas hen hiisen yum be
Хамгийн их уншсан