Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Давосын чуулга уулзалтын дарга Клаус Шваб: Монгол орон өөдрөг боломж дүүрсэн манлайлал, санаачилга, оролцоогоороо тод ялгарсан орон


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж профессор Швабыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын дарга, профессор Клаус Швабыг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд профессор Шваб “Давосын чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн ноён Ерөнхийлөгч танд баярлалаа. Монгол орон өөдрөг боломж дүүрсэн, манлайлал, санаачилга, оролцоогоороо тод ялгарсан орон болж байна” гэв. Мөн тэрээр Монгол Улс “Чингис бонд” гаргасан, авлигын индексээр огцом буурсан зэрэг үйл явцад сэтгэл хангалуун байгаагаа хэлэв. Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлэхдээ Монгол Улсад энэ оны есдүгээр сард болох дугуй ширээний уулзалтаас олон сайн үр дүн хүлээж байгаагаа хэлээд Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалттай Монгол Улс идэвхтэй хамтран ажилласнаар Монгол дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж улам таатай бизнесийн орчин бүрдэнэ гэж үзэж байна гэлээ.

Монгол Улс Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалттай хамтран усны асуудал, уул уурхайн асуудал, авлигатай тэмцэх асуудал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар тус тус санаачилгатай хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэ жилээс Монголын Улсын оролцоо, хамтын ажиллагааны шат дээшилж Монгол Улсын Гадаад харилцааны яам Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.
 
Санамж бичигт Монголын талаас гадаад харилцааны сайд Л.Болд, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын талаас Үйл ажиллагааны асуудал хариуцсан захирал Алойз Звинги нар гарын үсэг зурав. Санамж бичигт тус чуулга уулзалттай хамтран энэ оны есдүгээр сард Улаанбаатар хотноо Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөв, чиг хандлагыг хэлэлцэх дугуй ширээний уулзалт зохион байгуулахаар заасан байна. Дугуй ширээний уулзалтын дүнг 2014 оны Давосын чуулга уулзалтын үеэр танилцуулах юм. Түүнчлэн санамж бичигт Зүүн Азийн асуудлаарх Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг ойрын жилд манай улсад зохион байгуулах чиглэлээр, ажиллах, Монголын томоохон компаниудыг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын гишүүнээр элсүүлэх, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтадын үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах зэрэг чухал заалтууд тусгагдсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан