Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЖДҮ-ийн борлуулалтын менежмент” хэлэлцүүлэг боллоо

“Монголд Үйлдвэрлэл Хөгжүүлье” төслийн хүрээнд Хөдөлмөрийн яам, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөртэй хамтран бичил, жижиг бизнес эрхлэгчдийг чадавхижуулах, үйл ажиллагааг нь тогтворжуулах, үндэсний брэнд бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах боломжийг тодорхойлж, зах зээлд ЖДҮ эрхлэгчдийн үйлдвэрлэсэн эцсийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “ЖДҮ-ИЙН БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТ” нээлттэй хэлэлцүүлэгийг өнөөдөр зохион байгууллаа.
Кемпински зочид буудалд  болсон тус хэлэлцүүлэгийг нээж Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг үг хэлсэн бөгөөд Жайка ОУ-ын байгууллагын зөвлөх Ж.Икэда-“ЖДҮ-ийн борлуулалтын сүлжээний менежмент”, СЭЗДС-ийн захирал Д.Батжаргал“ЖДҮ-ийн зах зээл түүнийг дэмжих бүтэц, тогтолцоо”, Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт эрсдлийн удирдлагын газрын ахлах байцаагч Г.Энхтайван“Гадаад худалдаа зохицуулалтын өнөөгийн байдал”, “Буянт Амрида” өрхийн үйлдвэрлэлийг дэмжих холбоо ТББ-ын тэргүүн “Стандарт бидний мөрдөх хууль”  зэрэг сэдвүүдээр илтгэл тавилаа.Мөн Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон борлуулалт явагдахад тулгамдаж байгаа асуудлуудаар оролцогчд санал бодлоо хуваалцаж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Манай улсад 2012 оны байдлаар 35079 жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч үйл ажиллагаа явуулж нийт 6,2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого оруулсан бөгөөд тэднийг ажиллаж буй бизнесийн салбараар нь авч үзвэл нийт аж ахуйн нэгжийн 83 хувийгхудалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа эрхлэгчид эзэлж байгаа аж. Харин байршлын хувьд авч үзвэл 70 гаруй хувь нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хот суурин газарт үйл ажиллагаа явуулж байгаа нь орон нутагт ЖДҮ-ийг хөгжүүлэх, тэдний борлуулалтад дэмжлэг үзүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй байгааг харуулж байгаа юм. Орон нутгийн ЖДҮ борлуулалтанд учирч буй бэрхшээлүүд илүү байгаа нь зах зээлийн багтаамж бага, хүн амын худалдан авах чадвар сул зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг гэдгийг оролцогчид онцолж байлаа.
Түүнчлэн нийт ЖДҮ эрхлэгчдийн70 гаруй хувь нь байнгын санхүүгийн бэрхшээлтэй байгаа нь тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн зах зээлд импортын бараатай өрсөлдөхөд хэцүү байдаг төдийгүй эргэлтийн хөрөнгө дутагдалтайгаас бүтээгдэхүүний борлуулалт, эргэлт удаан байгаатай холбоотой хэмээн үзэж байлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан