Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Таван толгой” хэнд зориулж тендер зарлав

“Эрдэнэс Таван толгой” компани санхүүгийн хүндрэлд өнөөдөр ороод буй. Тиймээс ч асгийн газраас 500 сая ам.долларын зээл авах хүсэлт илэрхийлсэн. Харин Засгийн газар Хөгжлийн банкнаас 200 сая ам.долларын зээл олгохоор шийдвэрлэжээ. Мөн нүүрсээ гуравдагч оронд экспортлох,  дэлхийн зах зээлийн үнээр борлуулах боломжийг судалж  байгаа. Тус компанийн төлөвлөгөөнд энэ жил 10 сая тонн нүүрс экспортлохоор тусгасан байдаг. 2016 он гэхэд тус уурхай жилд 20 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай болно. “Эрдэнэс таван толгой” компани удахгүй хөрс хуулалтын тендер зарлах аж. Гэхдээ дүрмийн сандаа 10 тэрбум төгрөгтэй компани энэ тендерт оролцох шалгуур тавих сурагтай.
Гэтэл өнөөдөр Монголын хөрс хуулалтын компаниудад  дээрх хэмжээний мөнгө байхгүй. Уг нь хөрс хуулалтын дотоодын олон компани бий ч шалгаруурыг давах боломжгүй. Иймд уг тендерт урд хөршийн компаниуд л оролцох эрх эдлэх нь. Ямартай ч, Б.Энэбиш захирлын үед долоон тэрбум төгрөгийн ашиглах боломжгүй сэлбэг хэрэгсэл худалдаж авсан асуудал сөхөгдөөд байгаа. Өнөөдөр Я.Батсуурь захирал Хятадын талд үйлчилсэн тендер зарлах нь гэсэн яриа гараад байна. Тэгэхээр захирал нь өөрчлөгдсөн ч “Эрдэнэс таван толгой” компанийн үйл ажиллагаа нэг л базаахгүй нь. Өөрөөр хэлбэл,  иргэн бүрийн эзэмших хувьцаа зүгээр л цаас болон хувирч буй бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан