Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хурд”-ын Отгоо ажилдаа оржээ


Боловсрол, шинжлэх ухааны яам хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилгоор “Авьяас” үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байгаа. Хоёр сарын өмнө урлаг, спорт, шинжлэх ухааны салбарт амжилт гаргаж яваа 21 хүнийг “Авьяас” хөтөлбөрийн үндэсний сургагч багшаар сонгож ажиллуулах болсноо зарласан. Тэдгээрийн нэг нь “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр. Хүүхэд нэг бүрийн сонирхол, авьяасыг нь нээж хөгжүүлэх, өөрөө хөгжихөд туслах нь сургагч багшийн үүрэг. Тэрээр энэ үүргээ биелүүлэхээр нийслэлийн 52-р дунд сургуулийн дэргэд амьд хөгжмийн дугуйлан хичээллүүлж эхэлжээ. Хөгжимд сонирхолтой 17 хүүхэд түүний дугуйланд элсч, гитар, бөмбөр хэрхэн тоглохыг сурч байна. “Авьяас” хөтөлбөр хэрэгжсэнээр эдгээр хүүхдүүд ямар амжилтад хүрсэн бэ гэдгийг ирэх зургадугаар сарын 1-нд болох фестивалиас харж болох юм. Харин эдгээр хүүхдүүдийг нэгтгэн рок хамтлаг байгуулж, өөрсдийнх нь зохиосон үг, аяар дуу бүтээж Эх үрсийн баяраар жинхэнэ бяц авна хэмээн алдарт гитарчин маань амласан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан