Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгчийн охин тэрбумтан болжээ

Анголын Ерөнхийлөгч Хосе Эдуардо Дос Сантосын охин Изабель Дон Сантос Африкийн хамгийн анхны тэрбумтан эмэгтэй болжээ. Ерөнхийлөгчийн охин Ангол болон Португалид олон төрлийн бизнестэй гэнэ. 1997 онд ресторан нээж бизнесээ эхэлсэн 40 настай Изабель Дон Сантос Португалийн томоохон компани болон улсынхаа телевиз, банкинд хувьцаа эзэмшдэг гэнэ. Түүний энэ бүх бизнес нь нь нэг тэрбум ам.доллараар үнэлэгдэх хэмжээнд хүрчээ. Хуучин Португалийн колони байсан Ангол улс Африк тивдээ газрын тосны үйлдвэрлэлээр хоёрдугаар бичигддэг. Үүнийхээ ачаар 2004-2008 онд эдийн засаг нь огцом өсч, зарим жил эдийн засгийн өсөлт 17 хувь хүрч байсан юм. Гэвч эдийн засгийн энэ өсөлт хүн амд жигд хүртээмжтэйгээр ач тусаа хүргэж чадаагүй бөгөөд 18 сая хүн амтай тус улс хүний хөгжлийн индексээр 187 орноос 148-д бичигдэж буй юм. Мөн авлига хээл хахууль хамгийн их газар авсан орны тоонд орж, авлигын индексээр 176 орноос 157-д ордог юм.
Тус улсын Ерөнхийлөгч Дос Сантосын хувьд 1979 оноос хойш Анголын төрийг барьж буй юм.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан