Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НҮБ-ын хориг Умард Солонгосыг цочроолоо


Умард Солонгост тавих хоригоо чангатгах тухай НҮБ-ын Аюулгүйн зөвлөл мягмар гарагт шийдвэрлэсэн нь энэ оронд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүллээ. Тус улсын бүхий л бүс нутагт АНУ болон түүний холбоотон орнуудын саналыг НҮБ хүлээн авч хоригоо чангатгасныг шүүмжилч “Солонгосын ард түмний дайсан Америкийн империалистуудад үхэл” гэсэн уриа дуулдаж эхэллээ. Телевиз, радиогоор цэргийн марш, удирдагч Ким Ир Сен, Ким Чен Ир, Ким Чен Ун нарт зориулсан эх оронч дуу цуурайтаж байна.

Солонгосын мянга мянган иргэн Солонгосын ардын армид сайн дураараа дайчлагдахаар саналаа өгч эхэлжээ. Сонинууд эрдэмтэд, цэргийн зүтгэлтнүүд, ажилчин тариачдын “цөмийн гурав дахь туршилтаа хурдан хийж, АНУ-ын өдөөн хатгасан бодлогод хариу цохилт өгөх ёстой” гэсэн үгийг нийтэлж, нэвтрүүлж байна. “Нодон синмун” сонин “цөмийн туршилтаа үргэлжлүүлэхээс өөр сонголт байхгүй” гээд “Цөмийн туршилт бол манай ард түмний зайлшгүй шаардлага” хэмээн эрх баригч СХН-ын байр суурийг илэрхийлжээ.

БНАСАУ-ыг цөмийн пуужин тээгч “Ынха-3” хөөргөөж тойрог замд “Кванмёнсон-3” хиймэл дагуул оруулсных нь төлөө тус улсын эсрэг авсан хоригоо чангатгахаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шийдвэрлэсэн юм.
Одоо БНАСАУ-ын Улсыг батлан хамгаалах хороо пуужин харвах, цөмийн ээлжит туршилт хийхээ үргэлжлүүлэхээр шийдвэрлээд байна. Улсыг батлан хамгаалах хороо “БНАСАУ-ын эсрэг АНУ-ын дайсагнасан бодлого хамгийн аюултай түвшинд хүрээд байна” гэж мэдэгдсэн юм. Ким Чен Уны тэргүүлдэг тус хороо “Бид хиймэл дагуул болон алсын тусгалтай пуужин хөөргөх, АНУ-ын эсрэг чиглэсэн цөмийн туршилт хийх зэрэг ажлаа нуухгүй” гэж мэдэгдээд байна.

0 Сэтгэгдэл
коммунизмын суртал ухуулга маш аюултай бн шүү. Дэлхийг ч сөнөөх. Нэг гэрт нэг дэлхийд амьдарч бж
Хэцүүхэн юм ч болох нь дээ
hmmm yaana daa dain huseh zuil bish shuu
Uneheer hetsuudeh deeree tulval yandaa
Хамгийн их уншсан