Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Венесуэлийн шоронд үймээн гарч 60 орчим хүн амь үрэгдлээ

Венесуэлийн баруун хойд нутагт байдаг шоронгийн хоригдлууд үймээн гаргаснаас болж амь үрэгдсэн хүний тоо 60 хүрээд байна. Хэвлэлд мэдээлж байгаагаар бол Засгийн газар Баркисимето хот дахь Урибаны шоронд хоригдож байгаа хориглуудын дунд зэвсэг хайх ажиллагаа явалсан нь ийм үймээн дэгдэхэд хүргэсэн бололтой. Өөр бас 90 орчим хүн бэртэж гэмтэн ирсний ихэнх нь суманд шархадсан байна гэж хотын эмнэлгийн дарга мэдэгдсэн байна. Алагдсан хүмүүсийн дунд хоригдлоос гадна хамгаалагч, шоронгийн ажилтнууд байна. Одоо тэнд Үндэсний гвардийн цэргүүд очоод байна. Засгийн газрын бус “Эрх чөлөөний цонх”  байгууллагын удирдагч Карлос Ньета Пальмагийн хэлж байгаагаар бол амь үрэгдсэн хүний тоо цаашид өсч магадгүй гэнэ. Тэрээр аль ч шоронд тийм ажиллагаа явуулахад мөргөлдөөн болдог гээд Урбани шорон нь хамгийн их хүчирхийлэл гардаг хамгийн аюултай шорон гэсэн байна.
Шоронгийн гадаа одоо хоригдлуудын төрөл төрөгсөд цугларан үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг шаардаж байна. Энэ шоронд нийтдээ 2500 орчим хүн хоригддог юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан