Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗҮҮН ЗҮГИЙН НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРНА

Ус цаг уур орчны шинжилгээний газрын мэдээлснээр энэ сарын 29-нд баруун болон төвийн нутаг, 30-нд зарим газраар, 31-нд нутгийн зүүн хэсэг, хоёрдугаар сарын 1-нд зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29-нд зарим газраар, 30, 31-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Түүнчлэн 30-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 22-27 хэм хүрэх гэнэ. Мөн Хараа, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын сав газраар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм хүрэх бол говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газруудаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм байх аж. Харин бусад нутгаар шөнөдөө 21-26, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр баруун зүгийн нутгаар хүйтний эрч суларна.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан