Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

90 САЯЫГ ЗАВШСАН ТУЗ-ИЙН ГИШҮҮДИЙГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Улсын гэгдэх “Төрийн банк”-ныхан  бужигнаантай байна. Учир нь, ажилдаа хариуцлагагүй хандаж, тааруухан менежментээр удирдсан хэмээн тус банкны гүйцэтгэх захирал Ж.Отгонбилэгийг халж, оронд нь Д.Батсайханыг томилсон билээ. Удирдлага нь солигдсонтой холбоотойгоор тус банкинд санхүүгийн шалгалт хийж байгаа гэнэ. Харин өнгөрсөн баасан гарагт болсон “Хариуцлага, хэрэгжилт, хяналт” ээлжит цахим хурлын үеэр Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг тус банкны асуудлыг сөхсөн юм. Тэрээр “Ашигтай ажилласан” гэсэн шалтгаанаар Төрийн банкны ТУЗ-ийн зургаан гишүүн тус бүр хувьдаа 90 сая төгрөг авсан байна. Жирийн иргэд есөн сая төгрөгийн урт хугацаатай зээл авах гэж банкинд дугаарлаж байхад удирдлагууд нь төрийн мөнгийг хувьдаа хувааж авч байгаа нь шударга бус” хэмээсэн. Тэрээр үүнийг зогсоож, банкны удирдлагыг нь ийнхүү ажлаас нь чөлөөлсөн аж.
Харин тус банкыг ашигтай ажиллуулсан гэж 90 сая төгрөгийн “шагнал” авсан ТУЗ-ийн гишүүдийг дурдвал, Хуул зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Баясгалан, Сангийн яамны Санхүү бодлогын хэлтсийн дарга Б.Батбаяр, Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга Б.Ганбат, Сангийн яамны Дотоод аудитын газрын дарга Гэрэлмаа, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга Л.Зориг, Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга Л.Ганбат нар гэнэ. Зарим эх сурвалжийн хэлснээр ТУЗ-ийн гишүүд албан тушаалаа ашиглаж банкнаас бага хүүтэй зээл гаргуулж байсан гэнэ.

Ямартай ч, төрөөр овоглосон банкыг хэл аманд оруулсан ТУЗ-ийн гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, орны хүмүүсийг нь ч томилсон байна. Тус банкны ТУЗ-ийн даргаар Сангийн яамны Төсвийн бодлогын хэлтсийн дарга Ж.Ганбат, гишүүдээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн, Төрийн өмчийн хорооны дэд дарга Ж.Төмөрбаатар, Сангийн яамны Төсвийн санхүүжилт, зохицуулалтын газрын дарга Т.Доржханд, Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл, Сангийн яамны Дотоод аудит хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Батцэцэг, Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга Д.Болдбаатар нарыг томилсон байна. Мөн Ч.Сайнбилэг, М.Дөш нарыг хараат бус гишүүдээр томилжээ. Юутай ч, тэд үндсэн үүргээ түр умартсан тус банкыг зөв замналд нь оруулж, шинэчилсэн хувилбараар хэрэгжүүлэх “100 мянган орон сууц” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт иргэд найдаж байна. 

Т.Оюунбаяр

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
dawarchihsan uym aa. uursdiiguu 90 sayar shagnadag aimaar hvmvvs uym. aihgvi tsaichihsan. bas uy gedeg bilee....
Хамгийн их уншсан