Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарын нэрийг УИХ-тай зөвшилцөхөөр хүргүүлэв

Засгийн газрын өнгөрсөн бямба гаригийн хуралдаанаас зарим улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын нэрийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газраас өргөн мэдүүлсний дагуу Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шүхэрийн Алтангэрэл, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулга, Шведийн Вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Зоригийн Алтай, Болгар улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лхамсүрэнгийн Дүгэржав, Чех улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дорждамбын Зүмбэрэллхам нарыг томилуулах талаар Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 -д заасан дагуу УИХ-тай зөвшилцөхөөр өнөөдөр хүргүүлэв.
Элчин сайд нарын нэрийг УИХ-тай зөвшилцөх асуудлыг УИХ-ын дарга З.Энхболдод Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өргөн барилаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан