Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын хэмжээнд 10470 толгой мал хорогджээ

УИХ дахь МАН бүлэг өнөөдрийн хуралдаандаа өвөлжилт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаар ҮХАА-н сайд Х.Баттулгаас мэдээлэл сонсох урилга хүргүүлжээ. Гэвч салбарын сайд орон нутагт томилолтоор явсан учир түүний оронд дэд сайд Ц.Туваан болон газрын дарга нар ирж мэдээлэл өгсөн юм.
Өнөөдрийн байдлаар 18 аймгийн 97 суманд өвөлжилт хүндэрч цасны зузаан 20-60, хунгар газраа 60-100 см-ийн зузаан цастай байна. Цаашид нэмж цас орвол 17 аймгийн 86 суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа.
10470 толгой мал хорогдсон. Энэ нь 2012 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээс 0.11 хувьтай тэнцэх хэмжээний мал хорогдоод байна. Хорогдлоор Хөвсгөл аймаг10277, Архангай 7016, Завхан 6300 толгой мал зүй бусаар хорогдсон гэсэн мэдээлэл байна. Мөн Дархан-Уул, Дорнод, Төв, Ховд аймагт 6350 өвс, 2900 тэжээл, 340 ногоон тэжээлийг өгөөд байна. Өнөөдрийн авсан мэдээллээр 17,1 мянган өрхийн дөрвөн сая толгой мал отроор өвөлжиж байна.
Цаг хүндэрч болзошгүйтэй холбогдуулан ҮХАА-н сайд Х.Баттулга аймгуудын Засаг дарга нартай цахим хурал хийж үүрэг даалгавар өгсөн. Мөн таван аймагт арванхоёрдугаар сарын 1-нээс улсын нөөцөлд бэлтгэсэн өвс тэжээлийг бэлтгэсэн үнээр нь худалдаалж байна. Баян-Өлгий, Увс аймагт 525 тонн дизель, 400 тонн бензин хүргүүлсэн. Монголын радиогийн Малчин нэвтрүүлэгтэй хамтарч зудыг хэрхэн хохирол багатай даван туулах талаар хичээл зааж байна. 2450 өрхий 833 мянган толгой малыг улсын тус хамгаалалттай газар, 3400 өрхийн нэг сая толгой малыг отроор өвөлжих хүсэлийг Хил хамгаалах газар, БОНХЯ-нд тавьж шийдвэрлүүлсэн. Зам даваа хаагдах байдал үүссэнийг урьдчилсан байдлаар онгойлгож байхаар түрээсийн техникийн төлбөрт 219 сая төгрөгийг Засгийн газраас шийдвэрлүүлсэн. Мөн өвөлжилт хүндэрсэн газруудад ажиллаж, хүн эмнэлгийн машин, нөөцөд өнжсөн 5,6 мянган тонн өвсийг үнэгүй өгөхөөр шийдсэн. Өвөлжилттэй 5,6 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлсэн. Мөн малчдад туслах аяныг эхлүүлж ажиллаж байна. Оёдлын үйлдвэрүүдийн нэгдсэн холбооноос 40 орчим төгрөгийн бараа, ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос 60 орчим сая төгрөгийн тэжээл өгсөн.
ҮХААЯ, Монгол банктай хамтарч дэд хөтөлбөрүүдийг баталсан. Энэ нь, махны үнийг тогтворжуулах, гурилын үнийг барих гэсэн хоёр дэд хөтөлбөр байгаа юм.
Нэгдүгээрт махны нөөцтэй дэд хөтөлбөрт “Жаст Агро” компани шалгарч Улаанбаатар хотод 12 мянган тонн нөөцлөх юм. Үүнээс есөн мянган тонныг есөн агуулахад нөөцөлж байгаа. Цагаан сар дөхөж байгаатай холбогдуулан үхэр, хонь, ямааны махыг гулууз, өрөөлөөр нь борлуулж байна. Гулааз махны үнэ гэвэл, үхэр-5700, хонь 5200, ямаа 4200 төгрөгөөр борлуулж байгаа бол жижиглэнгээр үхэр 5950, хонь 5750, ямаа 4600 төгрөгөөр Хүчит шонхор, Хархорин, АСА цирк, Мишээл экспо төвөөр худалдаалж байна.
Нэгдүгээр сарын 22-оос эхлэн, Мах маркет, Мах импекс компанийн нэрийн долоон дэлгүүр, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн томоохон сүлжээ дэлгүүрээр худалдаалж байгаа юм. Нөөцийн мах худалдаалж эхлэх үед Хүчит шонхор зах дээр үхрийн мах 6100-6300, хонь 5400-5700, ямаа 4200-4400 төгрөгийн ханштай байсан. Мах нийлүүлж эхэлнээс хойш махны үнэ 200-300 төгрөгөөр буурч тогтворжоод байгаа юм. “Жаст агро” компанийн зүгээс нөөцийн мах худалдаалж байгаа захуудад хүн ажиллуулж, махны үнийн хэлбэлзэлийг байнга ажиглаж байгаа юм.
Гурилын үнийг тогтворжуулахад 73 үйлдвэрээс 45-тай нь гарын үсэг зурсан. 30 гаруй нь зээл авахаар явж байгаа. Нэгдүгээр гурилыг 550 төгрөгөөс дээш гаргахгүй байхаар тохирсон” гэсэн мэдээллийг ҮХААЯ-ны дэд сайд Ц.Туваан мэдээлэл өгсөн юм.
Энэ мэдээллийг сонссон МАН бүлгийн гишүүд сар шинийн баяр дөхөж байгаа энэ үед мах, гурил гээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байхад салбарын яам муу арга хэмжээ авч байна гэсэн шүүмжлэлийг гаргаж байлаа. Тэрчлэн мах, гурилын үнийг тогтворжуулах гэж Засгийн газраас их хэмжээний мөнгө авсан хэрнээ үр дүн гарахгүй байна гэж шүүмжилж байсан юм. Нөгөө талаас иргэдэд сар болгон 21 мянган төгрөг өгөхөд жилдээ 300-400 тэрбум төгрөг л гардаг байсан. Гэтэл 780 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгжүүдэд зүгээр өгч байгаа нь буруу гэсэн саналыг гаргаж байв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан