Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТҮРГЭН ТУСЛАМЖИЙГ ОНГОЦООР ХҮРГЭНЭ

Эрүүл мэндийн тусламж иргэдэд шуурхай хүрэхгүй байгаа. Иймд яаралтай түргэн тусламж үзүүлэх хугацааг багасах үүднээс Засгийн газар, Эрүүл мэндийн яам хамтран ажиллахаар болжээ. Өнөөгийн байдлаар яаралтай түргэн тусламж Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг, Төв салбар гээд гурван цэгээс иргэдэд хүрч буй. Тэгвэл нэмж 14 цэг байгуулахаар болсон байна. Мөн  түргэн тусламжийн жижиг онгоцтой болохоор ч төлөвлөж байгаа гэнэ. Үүнээс гадна осолд өртсөн хүн утсаар ярих боломжгүй байдалд ордог. Иймд байршлыг нь олох ажлууд эхнээсээ хийгдэж эхэлжээ. Яаралтай түргэн тусламжийн төвд нь түргэний машин хүрэлцэхгүй байсан бол өдгөө 30 машинтай болсон юм. Энэ мэтчилэн яаралтай түргэн тусламжийг иргэдэд ойртуулах шат дараатай ажлууд аль хэдийнэ хийгдэж эхэлжээ.

Б.Мягмаржав

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан