Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АМГ-ын дарга асан Д.Батхуягийг гурав дахь өдрөө шүүж байна

АМГ-ын дарга асан Д.Батхуяг, Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга асан Б.Даваацогт, “Зэлэм” компанийн захирал Н.Жаргалсайхан нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал ШШГЕГ-ын харьяа цагдах хорих 461 дүгээр ангид гураь дахь өдрөө үргэлжилж байна.  
Тэднийг албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 120 орчим тусгай зөвшөөрөл хууль бусаар олгосон, бусдад шилжүүлсэн гэж буруутгаж байгаа.
АТГ-ынхан мөрдөн байцаалтын явцад дээрх тооны тусгай зөвшөөрлийг авсан аж ахуйн нэгж, компаниудыг ч шалгасан. Тухайлбал, “Саус Гоби Сэндс” компани л гэхэд таван тусгай зөвшөөрөл авсан байж. АМГ-ын мэргэжилтнүүд тус компанийн ашиглалтын хугацаа нь дууссан таван тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлт гаргажээ. Гэтэл АМГ-ын дарга асан Д.Батхуяг таван тусгай зөвшөөрлийн дөрвийг нь цуцлалгүй, эрхийг нь сэргээсэн бол үлдсэн нэгийг нь Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга асан Б.Даваацогтод үүрэг өгч, “Зэлэм” компанид шилжүүлсэн аж. Тус компанийн захирал Н.Жаргалсайхан Д.Батхуягийн дотны найз юм байна.
Баянгол дүүргийн шүүх бүрэлдэхүүн тэднийг буруутай гэж үзвэл 5-10 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх аж. 

Б.Цэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан