Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Түргэн тусламжийг нэгдсэн нэг системд оруулна

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаасаа хойш Яаралтай түрэн тусламжийн талаар нэлээдгүй анхаарал хандуулжээ. Найман байгууллага орсон ажлын хэсэг байгуулж, түргэн тусламжийн асуудлыг цэгцэлсэн байна. Ингэхдээ гал, цагдаа, эмнэлэг нь тус тусдаа, өөр дугаараар дуудлага хүлээж авах бус нэгдсэн 112 гэсэн дугаараар дуудлага авдаг байхаар зэхсэн байна. Энэ дугаар руу залгахад нэгдсэн системд холбогдож, шаардлагатай тусламжаа дуудах боломжтой гэнэ. Мөн хуучин дуудлага өгөхөд түргэн үйлчилгээ үзүүлэхээсээ илүүтэй, хаанаас, хэн ярьж байна хэмээн элдвийг шалгаадаг байсан бол шинэчлэл хийснээр хаанаас, хэн ярьж байгааг байршилтай нь тодорхойлдог болж байгаа юм байна. Нэг хүнд очих хугацаа нь цагдаа 12, эрүүл мэнд 10, гал команд 12 минутын дараа очдог байхаараа ТЭЗҮ нь гараад явж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан