Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Амралтын өдрийн хязгаарлалт энэ долоо хоногоор дуусна

Сар шинийн баяр ойртож байгаа энэ өдрүүдэд  нийслэл хотыг  чиглэсэн  орон нутгийн иргэдийн урсгал ихэсч, томоохон худалдааны төвүүдэд иргэдийн хэт төвлөрөл бий болдгоос замын хөдөлгөөний ачааллыг эрс нэмэгдүүлдэг. Тиймээс замын түгжрэлд цаг хугацаа алдахгүй, бухимдахгүйгээр худалдаа хийх боломжийг иргэдэд олгох зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Цагаан сарын баярын өмнөх өдрүүдэд авах зарим  арга хэмжээний тухай” захирамж гаргаж, томоохон худалдааны төвүүдийг чиглэсэн замын хөдөлгөөний чиглэл урсгалд өөрчлөлт оруулж, иргэдэд 12 чиглэлд 53 буухиа автобус 2 цаг тутам үйлчилж эхэлсэн. Бямба, ням гаригуудад өглөөний 10-20 цагийн хооронд  автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаар түр зохицуулалт хийж байгаа. Захирамж ёсоор энэхүү түр зохицуулалт ирэх сарын 2, 3-нд үйлчлээд зогсох учиртай. Иргэдийн дунд энэхүү түр зохицуулалтыг үргэлжлүүлэн тогтмол дагаж мөрдүүлдэг болох нь гэсэн ташаа мэдээллийг тараах боллоо. Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Шонхор” телевизэд өгсөн ярилцлагадаа “Амралтын өдрүүдийн дугаарын хязгаарлалт цаашид үргэлжлэхгүй. Үүнийг хариуцлагатайгаар  хэлж байна . Энэ нь Цагаан сарын өмнөх 2 долоо хоногийн амралтын өдрүүдэд хэрэгжүүлэх түр  зохицуулалт  юм” гэж байр сууриа ойлгомжтой илэрхийлсэн. Тиймээс амралтын хоёр өдрийн хязгаарлалт энэ долоо хоногоос цааш үргэлжлэхгүй гэдгийг нийслэлийн иргэддээ албан ёсоор мэдэгдэж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан