Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гар аргаар хийсэн амьсгалын аппаратаар хүүгээ таван жил амьдруулсан гэр бүл

Фу Сюпен одоогоос таван жилийн өмнө 25-тай байхдаа мотоцикль унаж яваад, осол гаргасны улмаас хүндээр гэмтжээ. Машинтай мөргөлдөөд, супермакет руу яваад орчихсон түүний мэдрэлийн систем хүндээр гэмтэж, хүзүүнээсээ доош огт мэдрэлгүй болсон байна. Үүний улмаас өөрөө амьсгалах чадваргүй болсон Фу Сюпен амьсгалын аппаратад найдаж амьдрахаас өөр аргагүй болжээ. Гэвч амьдрал гэдэг хатуу, Фугийн гэр бүл хүүгээ дөрвөн сар л эмнэлэгт хэвтүүлээд түүнээс хойш эмчилгээний төлбөр зардлыг нь дийлэхээ больж, гэртээ гарахад хүрч. Хэдийгээр Фу гэм буруутай жолоочоос нөхөн төлбөр хэмээн 300 мянган юань авсан боловч эмнэлэгт амьсгалын аппарат зүүгээд хэвтүүлэх долоо хоногийн төлбөр л 10 мянган юаниар хэмжигдэх учир эмнэлэгт удаан хэвтэх арга байсангүй.

Ингээд л хүүгээ амьдруулах гэсэн эцэг эх арга чарга хайж, эцэст нь өөрсдийн гараар амьсгалын аппарат хийсэн байна. Амьсгалын аппарат хэрхэн хийдгийг  зурагтаар харсан Фугийн дүү  шаардлагатай материалыг худалдаж аваад, өөрсдөө угсарсан байна. Гэхдээ мэдээж гар аргаар хийсэн болохоор бүх зүйл нь автомат биш, хүчилтөрөгчөө гараар шахдаг онцлогтой. Уг нь, мөнгөний боломжтой бол үргэлж цахилгаанд залгаад хүчилтөрөгчийг шахаад байж болох ч хүүгийнхээ эмчилгээнд байдгаа барсан эцэг эх шөнөдөө тогонд залгаад, өдөртөө өөрсдөө гараараа шахдаг байна. Цахилгааны төлбөрөө ч дийлж чадахгүй байгаа Фугийн гэр бүл хүүгээ амьсгалуулахын тулд хүчилтөрөгчийн шахуургыг минутанд 18 удаа дарах ёстой. Хэрвээ ингэж дарахгүй гурван минут л өнгөрвөл хүү нь амьсгал хураах юм.

 Фугийн эцэг эх, эрэгтэй дүү, хоёр эмэгтэй дүү, бас хүргэн нь гээд энэ айлын бүх хүн ээлжлэн өдрийн турш хүчилтөрөгчийг шахдаг байна. Энэ их хөдөлмөрийн гэрч болж өдгөө тэдний хуруунууд бүгд мойнийжээ. Гэвч зовсны эцэст жаргадаг гэгчээр хүүгээ, ахыгаа амьдруулах гэсэн энэ гэр бүлийн нөр их хичээл зүтгэл олны хайр талархлыг хүлээж, амьсгалын аппарат үйлдвэрлэдэг Хятадын нэгэн компани тэдэнд аппаратнаасаа бэлэглэсэн байна. Мөн сайхан сэтгэлт хүмүүс Фугийн гэр бүлд зориулан хандив цуглуулж эхэлжээ. Олон нийтийн анхаарлыг дагаад орон нутаг, харьяа эмнэлгийн зүгээс ч анхаарах болж, эргэж тойрдог болсон гэнэ.

Футэй адилхан амьдралын төлөө эмнэлгийн нарийн тоног төхөөрөмжийг өөрсдийн гараар бүтээсэн тохиолдол Хятадад цөөнгүй гарч байсан. Тухайлбал, Ху Сонгвен хэмээх бөөрний дутагдалтай эрэгтэй хүнд өвчнөөр зургаан жил шаналж, эмнэлгээр явсны эцэст хамаг хадгаламжаа барсан учир өөрөө диализын аппарат гараар хийж, өдгөө 13 дахь жилдээ амьдарч байгаа тухай саяхан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн юм.

0 Сэтгэгдэл
HIATADUUD BIE BIENEE IKH HAIRLADAG TUSLADAG BOLOHOOR L IIM OLUULAA BAIGAA UM SHUUDEE. GETEL BID 3 SAY CH HUREHGUI TUL BIE BIENEE ULAM IKH HAIRLAH HEREGTEI SHUUDEE.
Амьдралын төлөө зөв тэмцдэг зөв санаатай хүн бүр урт насалж удаан жаргах болтугай.
хужаа гэхээр л амьдарч болохгүй гэж үү. зарим монгол хүнээс ч ийм зүйл гарахгүй шүү. сайхан гэр бүл байна
bid nar hujaa naraas iluu saihan setgeltei baijil ted nariig diilne shuu tiimees muu hujaa ene ter gej uurlaad ymarch ashig baihgui. tiimees ene hujaa hunees iluu saihan setgeltei baih heregtei bid nar
Үх муу хужаа минь.Хурдан үхээсэй.
хужаа гэхээр л амьдарч болохгүй гэж үү. зарим монгол хүнээс ч ийм зүйл гарахгүй шүү. сайхан гэр бүл байна
bid nar hujaa naraas iluu saihan setgeltei baijil ted nariig diilne shuu tiimees muu hujaa ene ter gej uurlaad ymarch ashig baihgui. tiimees ene hujaa hunees iluu saihan setgeltei baih heregtei bid nar
ямар сайхан хайр вэ,, нулимс гарчихлаа
тиймээ үнэн
гайхалтай сайхан гэр бүл байна.
тиймээ үнэн
iim ih tebcheer haanaas gardag bna daa uneheer bishirmeer bna shuu huumuus neg negendee iim l hayrtay baigaasay
Uruvdumuur yum daa huurhii
yamar aguu wm beee hunii zovloon gej hetsuu ch wm daa
aguu hair bndaa..
Агуу хайр
Хамгийн их уншсан