Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Герман шар айрагны борлуулалт хэзээ ч байгаагүйгээр унажээ

Германд үйлдвэрлэсэн шар айрагны борлуулалт  өнгөрсөн жилд хэзээ ч байгаагүй унасан тухай тус улсын Холбооны  Статистикийн алба мэдэгджээ. Мэдээнээс үзвэл 2012 онд 1,8 хувиар буурч 96,5 сая гектолитр болтлоо буурсан байна. Энэ хоёр Герман нэгдсэн цагаас гарч байгаа хамгийн бага үзүүлэлт. Цаашлаад нийт үйлдвэрлэсэн шар айрагны 83.9 хувь буюу 81 сая гектолитрийг дотооддоо борлуулжээ. Европын холбооны улсуудад зарагддаг хэмжээ нь хоёр хувиар буурч 11 сая гектолитр болсон байна. Харин Европын холбоонд ордоггүй орнууд руу хийсэн экспорт 4,6 хувь нэмэгдэж 4,3 гектолитр болжээ. Нэг гектолитр нь 100 литртэй тэнцүү. Шар айраг нь түгээмэл байдлаараа ус, цайны дараа ордог ундаа. Уг бүтээгдэхүүний  үйлдвэрлэлээрээ Европ тив тэргүүлж, Хятад, АНУ удаалдаг бөгөөд оросууд дөрөвт ордог.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан