Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Blackberry” шинэ смартфонуудаа танилцууллаа

“Blackberry” гар утсаараа алдартай Канадын “Research in Motion” компани нэрээ “Blackberry” болгон өөрчилж, хоёр ч өөр загварын смартфон гаргажээ. Z10, Q10 нэртэй энэ хоёр утас “Blackberry”-гийн смартфоны зах зээлд өрсөлдөх эхний хоёр зэвсэг нь болж байгаа юм. Смартфоны зах зээлд ноёлж буй “Samsung”, “Apple” зэрэг компанитай өрсөлдөхийн тулд “Blackberry” бизнесмэнүүд, ажил хэрэгч хүмүүст зориулсан гэдэг онцлогоо хадгалахын зэрэгцээ  өөрийн гэсэн хөгжим, киноны арвин сонголттой, 70 мянган apps санал болгож байгаа аж.
Бүтэн мэдрэгч дэлгэцтэй Z10 смартфоны тухайд 4,2 инч дэлгэцтэй, 1280х768 –ын нягтралтай /үүгээрээ iPhone-оос ч өндөр үзүүлэлттэй/ 1,5 ггерцийн дуал кор процессортой, хоёр гегабайтын RAM-тай, 16 гегабайтын багтаамжтай, 8 мегапиксель камертай ажээ.  Харин Blackberry Q10-ын тухайд уламжлалт загвараа хадгалсны зэрэгцээ дэлгэц нь мэдрэгчтэй. 3,1 инчийн дэлгэцтэй, бусад үзүүлэлт нь Z10-тай ижилхэн гэнэ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан